Метаматериалуудын бодит хэрэглээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Метаматериалуудын бодит хэрэглээ

Метаматериал хэмээх байгаль дээрх материалуудыг ашиглан гаргаж авсан зохиомол материалуудын хэрэглээг энгийн хэрэглээнд хэрхэн үр дүнтэй хэрэглэх талаар судалгаанууд нэлээд явж байгаа бололтой.

Та Harry Potter кинон дээрх үл үзэгдэгч болгодог нөмрөг, Superman шиг хана нэвт харах чадвар зэргийг зөвхөн үлгэрт л гарах зүйл гэж бодож байсан бол тийм биш юм байна. Онолын хувьд метаматериалуудыг ашиглан дээрх зүйлүүдийг бүтээж болох боломжтой боловч одоогоор хэдхэн милиметрийн хэмжээн дотор л үүнийг хийж болж байгаа гэнэ.

Харин яг одоогоор бодит амьдралд хүнд хэрэг болчихоор хэрэглээг нь саяхан олжээ. Энгийн хэрэглээнд ашиглаж байгаа антеннийг метаматериалын хийцээр хийвэл энгийн антеннаас гурав дахин өндөр bandwidth-тай болох юм байна.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж