Хүнсний болон ахуйн хэрэглээний үнэ ханш өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Хүнсний болон ахуйн хэрэглээний үнэ ханш өсчээ

Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын хүнсний захад 50 кг гурил 40-45 мян­ган төг­рөг, малын зах дээр хонь 50-85 мянга, адуу 400-500 мянган төг­рөгөөр үнэлэгддэг болсон нь гурван сарын өмнөхөөс үнэ ханш нь 30-50 хувиар нэмэгдсэнийг харуулж, өвлийн идэш, түлээ түлшээ базаах хот суу­рин газрын орлого багатай ор­шин суугчдад хүндээр тусч байна.

Өнгөрсөн оны мөн үеийн­хээс хүнсний болон гутал, хувцас, бөс барааны болон тээвэр, боловс­ролын үйлчилгээний үнэ тариф тус аймагт 7,8-32,2 хувиар өсчээ.  Гурилын үнэ нэмэгдсэн явдал хойд хөршид болсон ган гачигт холбоотой, мал махны үнэ гэнэт өссөн нь өнгөрсөн өвлийн зудаар цөөнгүй мал хорогдсон, мөн сая­хан ислам шашны курбан айт бая­раар Араб, Турк, Герман зэрэг улс орнуудын хүмүүнлэгийн бай­гууллагаас олон мянган толгой малыг өндөр үнээр худалдан авсантай холбон орон нутгийн иргэд тайлбарлаж байна.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж