
Өнгөрсөн оны мөн үеийнхээс хүнсний болон гутал, хувцас, бөс барааны болон тээвэр, боловсролын үйлчилгээний үнэ тариф тус аймагт 7,8-32,2 хувиар өсчээ. Гурилын үнэ нэмэгдсэн явдал хойд хөршид болсон ган гачигт холбоотой, мал махны үнэ гэнэт өссөн нь өнгөрсөн өвлийн зудаар цөөнгүй мал хорогдсон, мөн саяхан ислам шашны курбан айт баяраар Араб, Турк, Герман зэрэг улс орнуудын хүмүүнлэгийн байгууллагаас олон мянган толгой малыг өндөр үнээр худалдан авсантай холбон орон нутгийн иргэд тайлбарлаж байна.