Зам даваа цасанд боогджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Зам даваа цасанд боогджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон цасан шуурга нийт нутгийг хамарч зарим зам, даваа гүвээ цасанд боогдоод байна. Тухайлбал, Баян-Өлгий, Говь-Алтай аймгаас нийслэлийг зорих замд байх зам цасанд боогдон машин тээвэр зорчих аргагүй болжээ.  Баян-Өлгий аймгийн Сэртгэрийн даваа ойролцоогоор 40-50 см зузаан цасыг хамах, зам гаргах ажилд  аймгийн Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд цаг наргүй ажиллаж байгаа талаар тухайн орон нутгаас мэдээллээ.

Дээрх аймгууд болон Увс, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар өнөөдөр цас үргэлжлэн орж, шуурга шуурах бол Хэнтий, Сүхбаатар, Дорнодын  нутгаар салхи 16-18 метрт хүрч ширүүсэх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байгаа тул малчид, ард иргэд сонор сэрэмжтэй байхыг анхаарулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж