Малын хулгайтай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Малын хулгайтай тэмцэнэ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутгаас нэг айлын 23 адуу хулгайд алдагдлаа. Үзсэн, харсан хүн байвал өндөр шагналтай. Мэдээг баттай нууцлана. Өвлийн идэш бэлтгэж байгаа үед энэ мэтийн зар өдөр бүр давтагдах боллоо.

Үүнтэй холбогдуулан аймгийн цагдаагийн хэлтэс “Малын хулгай” аян зохион байгуулж байна. Түргэн унаа хөсөг, зэвсэг, мэдээллийн болон дүрс бичлэгийн хэрэгсэлтэй цагдаа нар малын ченж нарыг цуглуулан зааварчилгаа өгч, малын арилжаа наймааг Өлгий суманд зөвхөн “Газ-тэжээл” малын зах дээр л хийх, борлуулах мал тус бүр заавал мал эмнэлэг, багийн засаг даргаас авсан гарал үүслийн гэрчилгээтэй байхыг шаардаж байгаа аж. “Нутаг бууцынхан нэн ялангуяа бод малыг ээлжлэн манаж, хоньчлон хариулж, хулгайлуулсан нөхцөлд орон нутгийн цагдаад яаралтай мэдэгд. Хурга ишиг ч алдсан тохиолдолд аймгийн цагдаагийн газарт мэдэгдэх, бөөнөөр малаа алдсан тохиолдолд  шуурхай ажлын хэсэг гарч шалгаж мөрдөнө гэж цагдаагийн хошууч Ж.Шаяхмет малчдад мэдэгдэл хүргүүлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж