Театрт хэрхэн биеэ авч явах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Театрт хэрхэн биеэ авч явах вэ?

Эртний Грекийн гүн ухаантан Сократ байнга хөл нүцгэн явдаг ч зөвхөн театр           руу явахдаа сандааль өмсдөг нэгэн байсан гэдэг. Монголын сонгодог урлагийн театрыг хамгийн залуу үзэгчидтэй гэж барууныхан гайхдаг.  Тиймээс  театрт хайртай хүмүүст зориулж дараах бяцхан зөвлөмжийг хүргэж байна.
Бэлтгэл
Тоглолтоо сонгох /цомнолтой танилцах/
“Юуний өмнө та юу үзэх вэ?” гэдгээ сонгоно. Мэдээж үүнд таны сонирхол, хэрэгцээнээс хамаарна. Тухайн уран бүтээлийн хөгжмийн зохиолийг хэн зохиосон, хэзээ зохиогдсон, ямар зорилго, түүхтэй бүтсэн, цомнол /либрето/ г хэн бичсэн, хэн тоглох, гол дүрүүд ямар онцлогтой, дүр жүжигчнээс ямар авъяас чадвар шаардагддаг  зэргийг нь олж унших хэрэгтэй. Хэрвээ та уншвал тоглолтон дээр ойлгомжгүй зүйл бага байх болно. Мөн үзэгчидтэй завсарлагаанаар ярилцах, ярианд оролцоход таатай ойлгомжтой байх болно.
Хувцас
Дэлхийд нэртэй театруудад үзэгчийн байр суурийг тодорхойлдог нэг зүйл нь хувцас байдаг. Ёслолын хувцас өмсөх нь нийтлэг жишэг. Ялангуяа театрт зориулалтын хувцас өмсдөг. Театр болгон  өөр өөр шаардлага тавьдаг. Жишээ нь Лондонгийн театрт бүрх малгайтай ирэх өдрүүд байдаг байхад. 15-16 р зууны үеийн хиймэл цагаан үс, тухайн үеийн хувцасны загвартай үздэг өдрүүд ч байдаг. Бүсгүйчүүдийн театрын хувцсанд анхаарах зүйл бол гоёл чимэглэлийн эдлэл, цүнх, гутал юм байна.
Театр үүднээсээ эхэлдэг
Та дор хаяж 15 минутын өмнө театр дээр ирэхийг хичээгээрэй.  Энэ 15 минутын хугацаанд танд амжуулах олон зүйл байна. Хаалгаар орохдоо  эрчүүд  бүсгүйгээ хүндлэн хаалга нээж, араас нь билетээ үзүүлэн орно. Хувцасны өлгүүрт гадуур хувцсаа өлгүүлэхдээ юуны өмнө бүсгүйнхээ хувцсыг тайлахад нь туслаад өлгүүрт өгнө. Энэ хугацаандаа өөрийн хувцсаа тайлан өлгүүрт өгнө. Та хувцасныхаа өлгүүрийг хадсан эсэхээ сайн анхаараарай. Монгол ёсонд хувцасны энгэрийг баруун тал руу нь харуулж өгдөг гэдгийг бүү мартаарай.  Түүнээс гадна зөвхөн хувцасны өлгүүрийн дэргэдэх толинд хувцсаа засч өмсөөрэй. Өөр толинд тольдохыг  соёлгүй хэмээн үздэг байна.
Үзэсгэлэн
Театр болгон өөрийн уран бүтээлчдийн зураг, уран бүтээлийн үзэсгэлэн байдаг. Та тэндээс маш олон зүйл мэдэж авах боломжтой. Тухайн театрын түүх, уран бүтээлүүдийн тавилтын онцлогийг мэдэхэд дөхөм өгнө. Мөн театрын өөрийн бичигдээгүй соёлыг ч мэдэх
Тоглолт үзэх
Алга ташилт
 Энэ нь маш том соёл юм. Хэдийгээр Монголчууд маань эрт дээр үес алга таших, гар барин мэндчилэхийг буруу гэж үздэг байсан ч бид Театрын тухай ярьж байгаа болохоор энэ тухай бичихгүй байж болохгүй нь. Эхлэл, жүжигчид ёслох агшин, төгсгөл энэ үед мэдээж алга ташина.
Нийтлэг ташилт
Алга ташихдаа ихэвчлэн зүүн гарыг хагас атган алганы хэсгийг дээш харуулан баруун гарын дөрвөн хуруугаар ташина. Үзэгчийг алга хэр нугалсан байгаагаар болон хэр гараа өргөж ташиж байгаагаар тоглолтыг хэрхэн үнэлж байгааг мэдэх боломжтой.
Дуурь, балет
Мэдээж нийтлэг ташилтаар алга ташина. Түүнээс гадна Солист буюу гоцлол дуучны Ари дуулсаны дараа алга ташина. Балетийн хувьд ганцаарчилсан хүнд элементийн дараа. Мөн соль буюу дуурийн гол онцгой номеруудын дараа. Үүнийг мэдэх хар арга бол жүжигчид тоглолтон дундуур үзэгчдэд зориулсан ёсолгоогоор мэдэх боломжтой. мөн хэрвээ Маэстро буюу Удирдаач савхаараа жүжигчинд баяр хүргэн алга ташивал таньд дохио өглөө гэж ойлгоорой.
Босч  суух
Тоглолтын үер үзэгчид аль болох босож хүмүүсийн тоглолт үзэх анхаарлыг санирниулахгүй байх. Хэрвээ зайлшгүй босох суух хэрэгтэй болвол нэг бүлэг дууссаны дараа маш хурдан эвтэйхэн гарах. Буцаад суудалдаа суухдаа мөн адил бүлэг дуусах үед маш хурдан орж сууна. Хэрхэн зөв эвтэйхэн суух талаар бэлтгэх үе шатын суудалаа судлах хэсэгт тодруулсан байгаа. Энэ бүхний эцэст нэрийг нь мэдэхгүй суутны хэлсэн "Чиний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг" хэмээх үгийг сануулмаар санагдаж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж