Орон нутгийн сэтгүүлчид уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сэтгүүлчид уулзлаа

Хэвлэлийн Хүрэлэнгийн Хойд Бүсийн Төвийн урилгаар,Сэлэнгэ аймгийн "Миний Монгол"  телевиз, радиогийн сэтгүүлчид  Дархан хотод зочилж,  "Орхон", "Лха", "DBS" , "ТВ-12" телевизийн үйл ажиллагаатай танилцаж мэргэжил нэгт нөхөдтэйгээ халуун яриа өрнүүлжээ.

"Миний Монгол"  телевиз, радиогийн  нэвтрүүлгийн албаны дарга Д.Туул "Манай хамт олон бүрэн бүрэлдүүнээрээ Дарханд ирсэн. Бид бүгд залуучууд. Заавал Улаанбаатарт очиж  том байгууллагаар оролгүй, адилхан л орон нутгийн хэвлэл, мэдээллийнхнээр зочлоё гэж  манайхан санал гаргасан юм. Бидний аялал ч үүнийг зөв болохыг баталлаа. Дарханаас бид их олзтой буцаж байна" гэж  хэллээ.Мөн залуу сэтгүүлч  Б.Майцэцэг , Дарханы сэтгүүлчдээс  олон зүйлийг сурч авлаа. Нэвтрүүлгийн хөтөлбөрөө гаргахдааүзэгчид, сонсогчдынхоо саналыг авч, тэдний хүсэж байгаа сэдвээр шинэ нэвтрүүлэг хийдэг, асуудал хөндсөн сурвалжлага бэлтгэхдээ эх сурвалжаа хайж  олдог сэтгүүлчийн хувийн арга овсгоо, Монгол ёс заншил, түүхэн уламжлалаа одоогийн хүүхэд залуучуудад өвлүүлэх талыг гол болгосон цэнгээнт нэвтрүүлгүүд  зэрэг нь бидэнд их хэрэгтэй туршлага боллоо гэж ярьжээ. 

Түүнчлэн, аймаг, сумын засаг, захиргааны ажлын мэдээллийг бэлтгэхдээ, орон нутгийн иргэдийн өгч байгааүнэлэлт, санал бодлыг заавал оруулж  тусгадаг нь Сэлэнгэчүүдэд их таалагдсан байна. Учир нь, мэдээллийг ингэж боловсруулах нь,  сэтгүүлчийн олон түмний талд зогсох зарчимтай нийцэж байна хэмээн сэтгүүлч Д.Туулүзэж байгаа аж.   Мэдээний сурвалжлагчид, редактор, сэтгүүлч, найруулагч, зураглаач, компьютер графикч, техникийн ажилтнуудзэрэг орон  нутгийн хэвлэл мэдээллийн бүх ажил мэргэжлийн залуус, өөр өөрийнхөө мэргэжил нэгтнүүдтэйгээ ажил хэргийн халуун яриа өрнүүлж, хувийн гал тогооныхоо нууцаас харамгүй хуваалцлаа гэж Хэвлэлийн Хүээлэнгийн зүүн хойд бүсийн төвийн зохицуулагч Ө.Рагчаасүрэн мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж