Кот Д’Ивуарт ерөнхийлөгчийн сонгууль дуусав | News.MN

Кот Д’Ивуарт ерөнхийлөгчийн сонгууль дуусав

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Кот Д’Ивуарт ерөнхийлөгчийн сонгууль дуусав

Арван жилийн тогтворгүй байдалд цэг тавина гэж хүлээсэн Кот Д"Ивуар /Зааны ясан эрэг/ улсын сонгогчид ням гаригт шинэ ерөнхийлөгчийн төлөө саналаа өглөө. Гэтэл сонгуулийн хорооноос ням гаригийн шөнө дууссан санал хураалтын дүн гарсан гэсэн ч одоог хүртэл олон нийтэд зарлаагүй байгаа аж. Энэ нь иргэдийн дунд бухимдал үүсгэж, сонгуулийн луйвар үүслээ хэмээн эмээж эхэлжээ.

Одоогийн Ерөнхийлөгч Лорент Гбагбо өмнө нь Ерөнхий сайдын алба хашиж байсан ОУВС-гийн ахмад зүтгэлтэн Алассане Оуаттаратай өрсөлддсөн юм. 

Кот Д"Ивуар нь какаоны үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлдэг билээ. Сонгууль шударга болсон эсэх нь тун эргэлзээтэй байгаа аж. Учир нь гурван санал хураалтын байр руу зэвсэглэсэн этгээдүүд довтолж, хамгаалалтын таван ажилтны амийг хөнөөсөн хэрэг санал хураалтын үеэр болсон байна.

Кот Д"Ивуар улс 2002-2003 оны иргэний дайны дараа хоёр хуваагдаж, хойд хэсэгт цэргийн босогчид эрх мэдлээ тогтоосон юм.

Э.Очирт

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж