Швейцарьчууд ял сонссон гадаад иргэдийг хөөнө

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Швейцарьчууд ял сонссон гадаад иргэдийг хөөнө

Швейцарьт онц ноцтой гэмт хэрэг үйлдэж, ял сонссон гадаад иргэдийг автоматаар хөөх эсэх санал асуулга ням гаригт явагдлаа. Сонгогчдын дийлэнх буюу 53 хувь нь хүн амь, хүчин, хар тамхи зөөвөрлөх, хүний наймаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэдийг харьяат улс руу нь илгээхийг дэмжсэн аж. Энэ нь тус улсын цагаачлалын бодлого улам хатуу болж байгааг харуулж байгаа юм.

Үүнийг эсэргүүцсэн олон мянган хүн Зюрихт жагсаал хийж, дэлгүүрүүдийн цонхыг хагалсан байна. Нийслэл хотод 500 гаруй хүн мөн цагдаа нартай мөргөлдсөн аж.
Статистик баримтаас харахад Швейцарийн 7,7 сая хүн амын таван хувь нь гадаад иргэд байдаг аж.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж