Хослох дуртай хосууд | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Хослох дуртай хосууд

Мэргэжлийн сумогийн дэвжээгээ их хурлын эрхэм гишүүний сэнтийгээр сольсон Кёкүшюзан Д.Батбаяр өмнөх амьдралаасаа өрх тусгаарлан, дуучин Т.Баясгаланг эхнэрээ болгосон нь одоогоос хоёр жилийн өмнө дэгдсэн сенсаацуудын нэг байлаа. Дуучин эхнэрийнхээ фен нь байсан хэмээн нууж хаалгүй ярьдаг Кёкүшюзаны энэ сонголт одоо бол олны чихэнд хоногшиж, тэдний гэр бүлийнхэн өдгөө зайсан дахь тансаг харшдаа өмнөх эхнэрийнхээ хүү болон өнгөрсөн жил хорвоод мэндэлсэн Элбэгбаяр хүүгийнхаа хамт амьдарч байна.

Олны танил гэгддэг бусад хосуудтай харьцуулахад хослон хувцаслаж, өмссөн дээлийнхээ өнгө, торгыг ижилсүүлэх дуртай нь энэ хосуудын бас нэг имиж гэхэд болно. Т.Баясгалангийн гавьяатын найран дээр цагаан торгон дээлээр гоёж, хамтын амьдралаа хувцаслалтаараа ил тод гэмээр зарласан хосууд хантааз, малгайгаа хүртэл ижилсүүлэн сонгодог бололтой. Хоёр жилийн өмнөх цагаан сараар Кёкүшюзан Д.Батбаяр булган малгай духдуулж, булган эмжээртэй тод өнгийн хантаазаар гоёсон нь сайхан ч юм шиг, муухай ч юм шиг харагдаж, олны зүгээс багагүй шүүмжлэл дагуулж байсан санагдана. “Эхнэр маань энэ дээлний загварыг гаргасан юм” хэмээн илэн далангүй гоёлоо тодотгож байсан Кёкүшюгийн булган эмжээрт дээл тэгвэл энэ гэрт хоёр байдаг ажээ. Булгаар чимсэн энэ гоёлоо хосууд олны өмнө хамтдаа өмссөн харагдаагүй ч саяхан болсон “монгол бадарчин” гэгддэг Амайгийн шинэ номын нээлтийн хүлээн авалтад Т.Баясгалан хатагтай нөхрийнхтэйгөө усны дусал мэт адилхан булган малгай, булган эмжээртэй дээлээр гоёж ирээд буцав. Хүлээн авалтад саатахдаа үслэг малгай, булга минж болсон хантааз өмссөн нь сонин сонголт байсан ч дуучин бүсгүйн өөрийнх нь гаргасан загвар юм болохоор таатай, тухтай байдаг байлгүй дээ.

Б.Ирмүүн.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-11-29 182.160.24.121

ХОТЫН ТӨВД БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД ТАЛД ШИНЭЭР БАРИГДСАН 79 М2 2 ӨРӨӨ БАЙРЫГ СОНИРХСОН ХҮМҮҮСТ ХАС БАНКНЫ 80 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ХЯМД ЗАРНА

ХАРИЛЦАХ УТАС 99189208

Avatar

Зочин 2010-11-29 202.131.239.18

hehe holsoo goijuulchihaad l yavaad baih yum aa baga zereg daruuhan bai

Avatar

yana we odo 2010-11-29 182.160.48.172

bayasgalan odoo ene aihtar hel am how jiwiig daraad hayachij bardvil yum bhda nohor ger ornoo duriin amitand dormjluulooooooooooooooooool

Avatar

guest-d 2010-11-29 182.160.48.172

cham shig suraggvi amidarch bas bolmoorgvisendee ene chin sumo bhdaa japan-d ih surguuli dvvrgesen bolowsrol ezemshsen hvn shde

Avatar

Зочин 2010-11-29 220.255.7.183

Үйлчилгээний төвд мах цавчигч байсан хүн УИХ- ийн гишүүн болох гэж Эр хүн тугал ч хариулна Туг ч барина гэдэг нь юм болов уу даа Монголын Парламент нэг иймэрхүү хүмүүсээр л дүүрлээ дээ Тэгээд Хууль оновчтой батлалцаж чадах уу За мэдэхгүй ээ Баясгалан бол орилоод явж байвал болоо биз Гэхдээ энэ хөдөөний 2 малд амжилт хүсье Мах махан толгойгоо олоод л суучих юм даа

Avatar

Guest 2010-11-29 202.170.94.238

Ichix nuurgui xugiin n**** sumo l gene japand xeden jil barildaa l biz Sumodoo sn l bsn um bga biz olon xuuxed daguulj oruulsan bga biz Teglee geed UIX-d yamar xamaa bnaa Japand uchnuun jil amidarch ex ornixoo amidralaas tasarchaad odoo end bidendee zoriulj xuuli batalna gene d Chaavaasaa xund bas oroltsoxgui um gj bmaar um Bas l baaxan idex gj uurtuu ashigtai xuuli batluulax gj devshee biz d Ene novshiin ex ornoo xugjuulne gdg ch luuluu bnaa Bantan batalnabiz d ichij uxmeeriin Manaixan ch gj ulun umnuud xeden tugrug avaal ireeduin amidralaa martaad neriig ni duguilj bgam da Ichmeeriin bux gishuun genu ogidos xurchlee

Avatar

Зочин 2010-11-29 133.43.247.122

bulga bish suusar yum shig baina

Avatar

Зочин 2010-11-29 182.160.22.134

teneg 2 salj bgaa gesen shdee bas

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж