Хийжүүлсэн ундаанаас татгалз

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Хийжүүлсэн ундаанаас татгалз

Хийжүүлсэн ундаа хэдийгээр амттай ч нөгөө талаар аюултай.  Учир нь хийжүүлсэн ундаа  биемахбодийн аажмаар үхүүлдэг.  
Хийжүүлсэн ундаа цангаа тайлагч уу эсвэл үхлийн урхи уу?
Гэвч шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээнүүд  сэтгэл түгшээсээр байна.  Хийжүүлсэн ундаа чихрийн шижин, шингэний дутагдал, ясны сийрэгжилт, хорт хавдар үүсгэдэг аж.
Эмэгтэйчүүд ялангуяа чихрийн шижингээр өвдөх нь их байгаа нь эмэгтэйчүүд чихэрлэг зөөлөн амттай ундаа их уудагтай холбоотой.  Ясны сийрэгжилт үүсгэдэг зүйл нь хийжүүлсэн ундаанд агуулагддаг карбон, фосфорын хүчил аж.  
Яаж гэж үү? CO2. Хий гэдсэнд дүүрч цуснаас кальцийг ховх сордог байна. Харин цус ясыг кальциар сэлбэж байх үүрэгтэй.
Үр дүн нь ?  Мэдээж ясны сийрэгжиж, чихрийн шижин тусах эрсдэл нэмэгдэнэ.
Хийжүүлсэн ундаанд сахар ихээр агуулагддаг. Хэрэв хийжүүлсэн ундаа их уувал инсулин ихээр ялгардаг нь мэдрэлийн эсүүдэд аюул учирч болзошгүйг анхааруулж байгаа хэрэг.  Энэ үед тестероны хэмжээ буурдаг нь ясан дахь кальци багасахад нөлөөлдөг байна.
Хийжүүлсэн ундаа хорт хавдар үүсгэнэ гэж үү?
Хийжүүлсэн ундааны хүчиллэг чанар улаан хоолой мэт эмзэг эрхтэнийг сүйтгэх аюултай. Энэ нь яваандаа хорт хавдрын гол шалтгаан болдог аж. Эрүүл биемахбодод байх шүлтлэгийн хэмжээ 7.365. Харин хийжүүлсэн ундааных  2.8 гэж гарч байна. Энэ нь хүчиллэг чанараараа цэвэр уснаас  100,000 дахин их гэсэн үг юм.
Түүнээс гадна хийжүүлсэн ундаанд агуулдагдах давс эд эсэд агуулагдах шингэнийг ховх сордог.  Хийжүүлсэн ундаа  байнга уудаг хүмүүсийн 75 хувь нь байнга шингэний дутагдалд орж байдаг аж. Хийжүүлсэн ундаанд агуулагдах их хэмжээний сахар хоолны дуршлыг нэмэгдүүлж, хуурамч өлсгөлөнг бий болгодог.
Харин чихэрлэг ундаа, содатой ус зэрэг нь ч чихрийн шижин үүсэх гол шалтгаан аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж