Берлусконийн эвсэл зургаан бүсийн орон нутгийн сонгуульд ялав | News.MN

Берлусконийн эвсэл зургаан бүсийн орон нутгийн сонгуульд ялав

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Берлусконийн эвсэл зургаан бүсийн орон нутгийн сонгуульд ялав

Ерөнхий сайд Сильвио Берлусконийн толгойлсон “Эрх чөлөөний ард түмэн” ба “Хойд лиг” намуудын эвсэл  Италийн 13 бүсийн зургаад нь орон нутгийн сонгуульд яллаа. Пьерлуижи Берсанийн толгойлсон сөрөг хүчний зүүний төвийн Ардчилсан намынхан  долоон бүсийн сонгуульд ялжээ. Берлусконийн эвсэл өмнө нь сөрөг хүчин давамгайлж байсан Пьемонто, Лацио, Кампанье ба Калабри мужуудад ялснаас гадна Ломбарди ба Венето мужийнхаа хяналтыг хэвээр үлдээв.  Өмнө нь Италийн 20 бүсийн 11-д хяналттай байсан сөрөг хүчин долоон муж түүний тоонд Лигурия, Тоскана, Умбрия, Марка, Апули, Базиликата ба Эмилия-Романья бүсүүдэд ялалт байгуулсан байна. Италийн хүн амын гуравны хоёр нь амьдардаг 13 бүсэд гуравдугаар сарын 28 ба 29-нд орон нутгийн сонгууль явагджээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж