
Гурван хос замаар нэгэн зэрэг гаран жирийтэл хурдлах бяцхан машинууд эзнийхээ техник сэтгэлгээ, ур, ухааны уралдаан болдог.
5-10 нсны эрэгтэйчүүдээс “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн н.Лхагвадорж, эмэгтэйчүүдээс Сайнцагаан сцмын гуравдугаар цэцэрлэгийн н.Намуунбайгалийн дү-дү машин түрүүлсэн бол 11-16 насныхны уралдааныг “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч н.Нямдорж, “Говийн ирээдүй” цогцолборын н.Нансалмаа нар тэргүүлж, шагналын эзэд болцгоов. Дү-дү машины уралдаан нь хүүхэд багачуудын техник болон уран сэтгэмжийг сорьдог, ирээдүйн зохион бүтээх авьяасыг багаас нь хөгжүүлж байгааг энэ удаагийн уралдаан харууллаа.
С.Пүрэвсүрэн
0 сэтгэгдэл