Төрийн албан хаагчид тангараг өргөцгөөв

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид тангараг өргөцгөөв

Төрийн албаны мэргэжлийн шалгалтад амжилттай оролцож  тэнцсэн нутгийн захиргааны байгууллагад ажиллахаар томилогдсон төрийн албан хаагчдаар тангараг өргүүлэх үйл ажиллагааг анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах улсаа дэлхий нийтэд тунхаглан зарласны түүхт 86 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд болсон энэ хүндэтгэлийн арга хэмжээнд өнөө жил шалгалт өгсөн болон хүний нөөцөд бүртгэлтэй байсан хүмүүсээс мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, хүүхдийн төлөө хэлтэс, Тэшиг сумын Засаг даргын тамгын газрын сул ажлын ажлын байранд томилогдсон зарим ажилтнууд оролцож нутгийн захиргааны үйл ажиллагаанд идэвхтэй ажиллаж ард олондоо хөнгөн шуурхай үйлчлэхээ тангаргав. Аймгийн ИХТ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Мөнхсайхан нар шинээр тангараг өргөсөн төрийн албан хаагчидад баяар хүргэн ажилд нь амжилт хүслээ.

Ж.Мөнх-Очир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж