Сербийн парламент Сребренице дэх үй олноор хөнөөсөн хэргийн төлөө уучлалт гуйлаа | News.MN

Сербийн парламент Сребренице дэх үй олноор хөнөөсөн хэргийн төлөө уучлалт гуйлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Сербийн парламент Сребренице дэх үй олноор хөнөөсөн хэргийн төлөө уучлалт гуйлаа

Сербийн парламент лхагва гаригт шилжих шөнө 1995 онд Боснийн мусульмануудыг хоморголон устгасан хэргийг буруутгасан тогтолыг батлав. Уг тогтоолд энд дурьдсан аллагаар амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнээс уучлалт гуйжээ.
“Сербийн парламент Сербийн боснийн мусульмануудын эсрэг гэмт хэргийг эрс буруутгаж байна. Үүнийг 1995 оны долдугаар сард НҮБ-ын олон улсын шүүхээс гэмт хэрэг гэж тодорхойлсон юм” гэж 173 депутатын 127 нь баталсан баримт бичигт өгүүлжээ. Сербийн хууль тогтоогчид мөн амь үрэгдэгсэдийн ар гэрийнхэнээс уучлалт гуйсан байна. “Эмгэнэлийг гаргахгүй байх талаар бололцоотой бүгдийг хийгээгүй” гэж  депутатууд дүгнэв. Ратко Младичийн удирдсан Боснийн сербүүдийн цэргийн ажиллагааны  явцад 8000 мусульмануудыг цаазалсан юм. Младичийг үй олноор устгал хийсэн цэргийн гэмт хэрэгтэн гэж хуучин Югославын асуудлыг хариуцсан Олон улсын шүүх зарлан түүнийг хайж байгаа билээ. Сербийн парламент олон улсын шүүхтэй хамтран ажиллаж Младичийг барин шүүхэд шилжүүлэхийн төлөө ажиллана гэсэн байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-31 127.0.0.1

bichij bgaa yumaa oilgoj bicheerei unshigch guai

Avatar

unshigch 2010-03-31 127.0.0.1

uhej hevtsen Turkees bolj neg heleer yaridag 2 undesten negiigee hertsgiigeer 10000 aas deesh huniig tsaazaljee gej laliin shashniig h**** ideesei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж