Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Чанарын сарын ажил

Булган аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийнхэн салбарынхаа ажилтны өдрийг  угтан угтан “Иргэн танд” гарын авлагын материал бэлтгэж, олон нийтэд түгээлээ. Энэ нь чанартай ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнээр ард иргэдийн хэрэглээг хангахад олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байгаа аж. 

Энэ сард тус салбар 30 гаруй иргэн, зургаан байгууллагад 83 стандарт үйлчилгээ үзүүлжээ. Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцан технологийн лаборатори ажиллуулах талаар зөвлөгөө өгсний дээр тэрхүү лабораторид шаардлагатай багаж хэрэгсэл, урвалж бодисын жагсаалт гарган хүргүүлжээ. Мөн хүнсний бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээнд 35 дээж хамруулан дүгнэлт гаргасан байна. Аймгийн мэргэжлийн хяналтын газартай хамтран үрийн улсын нөөц болон тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалах үрийн буудайнд хяналт тавьжээ. Түүнчлэн  зочид буудал, ломбард, бильярдны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийж шаардлагатай стандартаар  төлбөргүй үйлчилсэн байна.
Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж