Нутгийн оюутнуудын уулзалт

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Нутгийн оюутнуудын уулзалт

Эмчийн мэргэжил эзэмшиж уугуул нутгийнхаа зон олны эрүүл энхийн үйлсэд ажил үйлсээ зориулахаар Булган нутгаас ЭМШУИС-д суралцаж байгаа оюутан залуучуудын чуулга уулзалт болов.

Уулзалтыг тус сургуульд суралцдаг оюутнуудын санаачилсан “Анхдагч” клубээс зохион байгуулжээ. Булган аймгаас суралцаж байгаа 200 гаруй оюутан залуучууд оролцон энэ чуулга уулзалтад “Анхдагч” клубийнхэн үйл ажиллагааг цаашдын зорилтоо танилцуулсны дээр хичээл хүмүүжлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож уугуул нутгийнхаа нэр алдрыг ахмад үеийнхээ өв уламжлалаар дээдлэн амжилттай суралцахын зэрэгцээ оюутны эрдэм шинжилгээ судалгаа, урлаг спортын арга хэмжээнд авяас билгээ сорин оролцохоо илэрхийлсэн байна. Уулзалтад аймгийн эрүүл мэндийн газрын мэдээлэл, сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Н.Алтайбаатар урилгаар оролцож орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагын түүхэн хөгжил, өнөөгийн байдал, зон олоныхоо эрүүл энний үйлсэд ажиллагч боловсон хүчин, эмч мэргэжилтнимй хүрэлцээ хангамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлээд одоогоор дөрвөн сум болон аймгийн эрүүл мэндийн газар шинэ эмч мэргэжилтэнг хүсэн хүлээж байгаа тул сургуулиа төсгөөд нутагтаа очиж ажиллахыг урьжээ. Мөн тэдний асуултад харилцан ярилцсаны зэрэгцээ тавьсан саналыг нь хүлээн авч аймийг удирдлагуудад танилцуулан бодлого шийдвэрт нь тусгуулахаар болов. Түүнчлэн тус аймгаас эрүүл мэндийн салбарт ажиллаж эрдэмтэн доктор, алдар гавьяа хүртэн хүн арддаа хүндлүүлсэн хүмүүсийг төлөөлөн Д.Малчинхүү, Н.Раднааханд нарын  ахмадууд уралгаар оролцож оюутнуудад үнэтэй сургамж зөвлөгөө өгсөн байна. Нутгийн оюутнууд хичээл сургалтынхаа зэрэгцээ нутгийнхаа эрүүл мэндпийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тухайлбал энэ өвлийнхөө амралтаа ард иргэдэд эрүүл мэндийн сургалт зохион байгуулах болжээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж