Гэрлэн дохиотой болллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Гэрлэн дохиотой болллоо

Булган хотын төв замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгсэл эзэмшигчид болон явган зочигчид замын хөдөлгөөний дүрэмд заасан гэрлэн дохиог баримталдаг боллоо. Энэ талаар аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга Т.Баттөмөрөөс гэрлэн дохио тавьсны ач холбогдолын талаар тодруулахад “Сүүлийн үед тээврийн хэрэгсэл эзэмшигчид эрс нэмэгдлээ. Манай аймгийн төвийн “Магсаржав” гудамж хөдөлгөөний гол урсгалтай байдаг тул аюулгүй байдлыг хангахад бид нар ямагт  анхаарал тавьдаг. Энэ төхөөрөмжийг тавьснаар замын цагдаа нарын ажлыг хөнгөвчлөх, тээврийн хэрэгсэл эзэмшигч, явган зорчигчдын соёлыг дээшлүүлэх, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач тустай”  гэлээ.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр энэ гэрлэн дохиог тавихад замын сангийн хөрөнгөөс долоон сая шахам төгрөг зарцуулжээ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотоос бусад хөдөөгийн аймгийн төвүүдэд төдийлөн байдаггүй энэхүү гэрлэн дохионы заалтны үргэлжлэх, солигдох хугацаа нь замын голд байрлуулсан өндөрлөгт өнгөт гэрлээр жолооч нарт харагдана. Тоог нэлээд том хэмжээгээр хийлгэсэн, мөн хөдөлгөөний урсгалыг түр хязгаарлахаас гурав дөрвөн секундын өмнө ногоон гэрлийг анивчуулан шар гэрлээр дамжуулан улаан гэрэлд шилжиж байгаа нь жолооч нар замын уулзвар дээр гэнэт биш алсаас хурдаа сааруулан зогсох нөхцөл бүрдүүлсэн байна. Энэ нь осол зөрчил гаргахгүй хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд эвдрэл саатал гаргахаас болгоомжлох зэрэг ач холбогдолтой ажээ. Мөн тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын урсгал, нягтрал ихтэй гол замуудыг хурд сааруулагчтай болгосон нь хөдөлгөөний аюулгүй байдалд зохих нөлөө үзүүлж байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж