Дуудлага худалдаанд урьж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Дуудлага худалдаанд урьж байна

ХУД-ийн 11-р хороо Зайсангийн аманд байрлах “Могул Таун” хотхоны албан ёсны борлуулагч “Апрель” ХХК-иас тансаг зэрэглэлийн хотхоны “хамгийн сайн байршил”-тай 4 орон сууцанд битүүмжилсэн дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна.

Дуудлага худалдааны захиалагч:  “Могул Скай” ХХК

Дуудлага худалдааг зохион байгуулагч:  “Апрель” ХХК

Дуудлага худалдаа:    “Могул Таун” хотхоны 1С байр: 401 тоот-132,22м2;
509 тоот-132,22м2;
2А байр: 502 тоот-164,43м2;
501 тоот-183,88м2

Дуудлага худалдааны доод үнэ: 1 550 000 төгрөг
(Одоо зарагдаж байгаа 1м2-ийн үнэ 1 780 000 төгрөг бөгөөд тус дуудлага худалдаанд зориулсан тусгай үнийн санал болно.)

Огноо:
2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цаг

Дуудлага худалдааны материал нээх газар: Чингис” зочид буудлын 3 давхар “Уулзалтын өрөө”

Дуудлага худалдааны материалыг зохион байгуулагч байгууллагад хүсэлт гарган, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг 10 000 (арван мянган) төгрөгөөр авна.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 18:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.
Дуудлага худалдааны битүүмжилсэн санал задлах үйл ажиллагааг 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагаас нээнэ.

Дэнчингийн хэмжээ 3 000 000 (гурван сая) төгрөг.
Сонирхсон этгээд дуудлага худалдааны материал болон бусад мэдээллийг доорх хаягаар авна уу.

Хаяг: Улаанбаатар хот, ХУД, 11-р хороо,
Зайсангийн ам “Могул Таун” хотхон
Утас: 5004 5555, 5007 9999, 5008 9999
Вэб сайт: www.mogultown.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж