Монгол Солонгосын одод чуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Монгол Солонгосын одод чуулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монгол дахь Солонгосын жил” арга хэмжээний хаалт өнөөдөр  “UB Palace”-ын концертын их танхимд 18.30 цагт  болох гэж байна. Хаалтын тоглолтод Солонгосын “U-KISS”, “December”, “Hам” хамтлагууд болон манай “Гурван охин”, “Хар сарнай” хамтлаг оролцон ая дуугаа өргөх нь ээ.

    “U-KISS” солонгос, америк, хонконг гаралтай долоон эрэгтэй гишүүнтэй, БНСУ-д төдийгүй Азид алдартай хамтлаг юм. Тэд дэлхийд алдартай хамтлаг болох зорилгоор “Ubiquitous Korean International Idol Super Star” гэсэн үгийн товчлолоор хамтлагаа нэрлэсэн аж. Харин “December” хамтлагийнхан уянгын дуугаараа алдартай бол “HAM”-ынхан шинэ мэдрэмж, дуу бүжиг зэргээрээ охидын хамтлагаас ялгардаг аж.  Тус тоглолтыг Монгол Улсын гадаад хэргийн яам, МУ-ын Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо, БНСУ-ын соёль биеийн тамир аялал жуулчлалын яам, БНСУ-ын гадаад харилцаа, худалдааны яам, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нар хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ тоглолтоор “Монгол дахь Солонгосын жил” үйл ажиллагаа хаалтаа хийж байгаа бол харин “Солонгос дахь Монголын жил” ийнхүү эхэлж байгаа юм.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж