Бушийн номын борлуулалт нэг сая давлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Бушийн номын борлуулалт нэг сая давлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн "Decision Points" нэртэй дурсамж ном энэ сарын 9-нд худалдаанд гарсан ба 1,1 сая хувь борлогдоод байна.

    Мөн цахим ном хэлбэрээр 135 мянган хувь борлогдсон ба борлуулалт огтхон ч буурахгүй байгаа тухай тус номыг эрхлэн гаргасан Crown хэвлэлийн компанийн төлөөлөгч мэдээлжээ.

    Жорж Буш уг номондоо улстөрийн амьдралынхаа тухай нэлээд дэлгэрэнгүй бичсэн ба Иракын дайныг эхлүүлсэн шалтгаан, тухайн үеийн байдлыг бичсэн нь уншигчдын анхаарлыг ихэд татаад байгаа юм.

    Мөн Катрина хар салхины гамшгийн дараа улс орондоо авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа улс төрийн шийдвэрүүдийг хэрхэн гаргаж байсан тухайгаа бичжээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж