Москва дахь аллагад “Гүржийн мөр” байхыг үгүйсгэсэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Москва дахь аллагад “Гүржийн мөр” байхыг үгүйсгэсэнгүй

Москвагийн метронд гуравдугаар сарын 29-нд хийгдсэн аллагын мөрдөн байцаалтын явцад “Гүржийн мөр” гарч ирж магадгүй хэмээн ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев мягмар гаригт мэдэгджээ.
“Гүржийн тусгай албаны зарим ажилтнууд Оросын Хойд Кавказ дахь террорист байгууллагуудтай холбоотой байсан тухай мэдээлэл бидэнд бий. Бид тэр хувилбарыг шалгах ёстой” гэж тэр хэлсэн байна. Саакашвилийн байдал нь урьдчилан хэлэх аргагүй, Тэр нэгэн удаа дайныг өдөөж байсан хэмээн тэр сануулжээ.  Харин мөрдөн байцаагчид аллагын талаар тийм санааг хэлээгүй байгаа. Мөрдөн байцаагчид “Кавказын мөрийг” л гол хувилбараа болгож байгаа билээ.
Казбек Матаевыг Москвагийн аллагын үеэр амиа золиослогч нарыг дагалдан хянаж байсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан байна. Цагдаагийн ажилтнууд түүнийг энэ хэрэгт оролцсон гэдэгт эргэлзэж байгаа аж. Тэдний мэдээгээр Казбек Матаев сүүлийн жилүүдэд Францад амьдран Монакод цэвэрлэгч хийж байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж