Таны мэдлэгт дусал нэмэр-4

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Таны мэдлэгт дусал нэмэр-4

Компьютерээ яаж илүү хурдтай ажиллуулах вэ?

Компьютер хэрэглэгчдийн хувьд компьютер удаан ажилдаг болчихлоо вирустчихсэн байх гэсэн асуудлууд гардаг, энэ нь вируснээс шалтгаалсан нь байдаг ч вируснаас гадна өөр зарим шалтгаанаас хамрах нь их байдаг. Тийм таны компьютер анх авч байсанаас удаан ажиллаж байгаа бол дараах зөвлөгөөг дагаад үзээрэй!

 
1.Хэрэглэгдэхгvй програмыг хаа

Зарим програмууд нь Background-д ачаалагдсан vедээ системийн санах ойг эзлэн компьтерт vргэлж ажиллаж байдаг. Background програм гэдэг нь компьютер асахад системтэй хамт ачаалагддаг програмуудыг хэлнэ. Интернэтийн хамгаалалтын програм болон вирусны програм нь системд vргэлж ачаалагдаж байх зайлшгvй шаардлагатай байдаг. Энэ нь компьютерийг вирус болон хакеруудаас vргэлж хамгаалдаг. Харин хаа нэг ашигладаг програмуудыг авч хаях хэрэгтэй.

Яаж: Background програмууд байрлах баруун гар талын доод булан дахь таскбарыг шалга. Танд яг одоо хэрэггvй байгаа програм дээр маузны баруун товчийг даран Exit командыг хийж хаагаарай. Startup директорыг шалга. Yvнийг шалгахын тулд Start/All Programs/Startup гэж орно. Танд хэрэггvй програмуудыг зайлуул.
 
2. Uninstall програмууд

Энэ нь таны хард дикснээс хэрэгцээгvй програмыг устгадаг. Яаж: Start/Control Panel/Add or Remove Programs замаар орж танд хэрэгцээгvй болсон програмын нэрийг сонгож Add/Remove товчийг дарна. Мєн хэрэгцээгvй болсон нэмэлт тєхєєрємжvvдийн програмыг дээрхи аргаар устгах хэрэгтэй.
 
3. Download болон хамгийн сvvлийн vеийн драйверийг ашигла

Ялангуяа график картуудад зориулсан сvvлийн vеийн драйвер их байдаг. Ихэнх
тєхєєрємжvvд нь vйлдвэрээс ирэхдээ драйвертайгаа хамт ирдэг. Эсвэл тухайн бvтээгдэхvvний vйлдвэрлэгчийн вэб сайт руу орж download хийж болдог.
 
4. Defragment хийх

Таны хард дикс дээрхи файлыг дахин зохион байгуулж хадгалдаг. Ингэснээр мэдээллийг хялбар илvv хурдан олж авч чаддаг. Хард дискэнд байрлаж байгаа єгєгдлийг устгасны дараа тухайн байрлалд санах ойн зай vvсдэг. Ийм зай ихтэй байх тусмаа компьютерийн хурд тодорхой хэмжээгээр багасдаг. Defragment хийснээр эдгээр сул зайнуудыг шахаж эмх цэгцтэй болгодог.

Яаж: Start/Accessories/System Tools/Disk Defragmenter замаар орж дискээ сонгоод OK товчийг дарна. Yvнийг сард нэг удаа хийвэл тохиромжтой.
 
5.Компьютерийн бvрэлдэхvvн хэсгvvдийг шалга

Компьютерт дагалдах хэрэгсэл болон нэмэлт хэрэгсэлvvдийг шинээр суурилуулдаг. Эдгээр суурилуулалт зєв болсон эсэхийг шалгах хэрэгтэй. Яаж: Start/Control Panel/System замаар орж Device Manager таб товчин дээр дарна. Таны компьютерт холбогдсон тєхєєрємжvvд харагдах болно. Yvнд тухайн тєхєєрємжийн маркд тохироогvй програм суулгагдсан бол алдааны тэмдэг байна. Ийм тохиолдолд дахин инстолл хийгээрэй. Жишээ нь Laserjet 5L принтерт Laserjet 6L принтерын инсталл хэдий таардаг боловч энэ нь системийн хувьд зєрчилдєєн их vvсгэдэг.
 
6. Yйлдлийн системийг дахин инсталл хийх

Таны компьютер дахин дахин алдаа гарч саатаж байвал дахин vйлдлийн системийг суулгаж компьютерээ цэвэрлэх хэрэгтэй.

Яаж:
Хард дискэн дээрхи мэдээллээ гадаад санах ой болох CD эсвэл єєр хард дискэн дээр хуул. Дараа нь хард дискээ форматлаад дахин vйлдлийн системээ суулга. Тєгсгєлд нь ємнє нь байсан мэдээллээ буцааж компьютер луугаа хуул.
 
7. Интернэтийн бvртгэлээ устга

Зарим хэрэглэгчид интернэтийн олон сайтуудад бvртгvvлэн компьютерийн тодорхой хэмжээг тэдгээр сайтуудын хэрэгцээгvй зvйлээр дvvргэдэг. Энэ нь таны компьютерт олон асуудлуудыг vvсгэхээс гадна хурданд нєлєєлдєг. Ийм учраас эдгээрийг устгах хэрэгтэй.

Яаж: Regcleaner (www.jv16.org) эсвэл RegVac (www.regvac.com) гэх мэт бvртгэлийг цэвэрлэдэг хэрэгсэлvvдийг ажилуулах хэрэгтэй.
 
8. Єгєгдлийг сэргээх

Компьютер дээр хийсэн таны файл огт ажиллахгvй эвдэрсэн байх тохиолдолд та буцааж файл болон єгєгдлєє сэргээж болно.

Яаж:
Roxio GoBack шиг програмаар таныг ажиллаж байхад хард дискний ямар зам єєрчлєгдсєн болон эвдэрсэн байгааг шалгаж болно.
 
9. Таны компьютер буюу систем халаад байна уу?

Таны компьютерийн санах ой буюу RAM тийм ч сайн биш байна уу? Yнэхээр тийм бол компьютераа хєргєх хэрэгтэй.

Яаж: Системийн болон компьютерийн дулааныг Hmonitor (www.hmonitor.com)-аар шалга. Санах ойд буюу RAM-д асуудал vvсч байгаа бол memtest86-аар RAM-аа шалгаад таны системд тохирохгvй бол солих шаардлагатай. (www.memtest86.com)
 
10.Програмуудын инсталлыг дахин татаж авч сэргээх

Ихэнх тохиолдолд компьютер нь програмын эвдрэл болон элэгдэлээс болж гацах, удах гэх мэт асуудалууд vvсдэг. Yvнээс гадна Background дахь програмууд нь ажиллахгvй байдаг.

Яаж:
Ямар учир шалтаанаар таны компьютер ажиллахгvй байгааг таньж мэдэх. Yvний тулд програмыг vйлдвэрлэгч компаний вэб сайтруу орж хамгийн сvvлийн vеийн хувилбарыг татаж авах эсвэл програмын ажиллах горимыг олж ав.
 
11. Тогтмол ажиллагаа

Компьютерийнхаа вирусыг vргэлж шалгаж байх хэрэгтэй. Хэрвээ танд Anti Virus програм байгаа бол тогтмол цагт автоматаар шалгаж байх тохиргоон дээр нь тааруулаарай.

Яаж:
Anti Virus програмыг олж ав. Эсвэл www.trendmicro.com , www.symantec.com вэб сайтуудаар орж вирус байгаа эсэхийг шалгаж болно. Эдгээр вирусны эсрэг програмууд нь вирус компьютерийн санах ой руу нэвтрэхээс ємнє илрvvлж зогсоодог.
 
12. Хакераас хамгаалах

Хакер нь онлайн горимд байгаа ямар нэгэн хамгаалалтгvй компьютерийг хайн олж тvvний програмыг эвдлэх зорилготой байдаг. Yvнээс хамгаалахын тулд Firewall програмыг ашиглах хэрэгтэй.

Яаж:
Ихэнх Anti Virus програмтай хамт Firewall програм нь дагалдаж ирдэг. Мєн vнэгvй авч ашиглахад зориулсан www.zonealarm.com сайт байдаг шvv.
 
13. Хард дискээ эмчил

Устгагдсан програмын зарим хэрэглэгдэхгvй кодууд хард диск дээр vлдсэн байдаг. Шинэ програмуудтай зєрчилдєж, системийг удаашруулдаг тул эдгээрийг авч хаяж цэвэрлэх хэрэгтэй.

Яаж: Registry Healer зэрэг утилитутыг ашигла. www.zoneutils.com/regheal вэб сайтаас олж болно.
 
14. Дэлгэц дээрхийг хаа

Интернэтээр аялж байх vед чинь ямар нэгэн бvтээгдэхvvний реклам сурталчилгаа, казинод тоглохыг урьсан болон порно сайтууд ємнє нээгдэж гарч ирэх vе байнга тохиолддог билээ. Ийм учраас эдгээр хэрэгцээгvй сайтуудыг сонирхож vзэлгvйгээр шууд хааж байхыг зєвлєж байна.
 
15. Хувилж авах /Back up/

Вирус болон хакердалтанд єртсєн vед ашиглах зориулалтаар чухал єгєгдлvvдээ хувилж авах хэрэгтэй.

Яаж: Маш сайн сонголт бол CD-ROM диск. Энэ бол хямдхан, багтаамж ихтэй бас бєх бат байдаг. Та бас онлайн порталд хандаж болно шvv. Жишээлбэл Yahoo www.yahoo.com.sg, вэбд хандаж интернэтээр дамжуулан єгєгдлєє хадгалж болно.


 

Эх сурвалж: www.hicheel.net
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж