
Тодруулбал, вокзалын ойролцоохи автозам дээр “NISSAN TEANA” загварын суудлын автомашин гэрлийн шон мөргөжээ. Энэ үеэр жолооны ард сууж явсан нэр, хаяг нь тодорхойгүй 25-30 орчим насны эрэгтэй хавчуулагдан нас барсан аж. Түүнийг Шуурхай бүлэг 105 тасгийнхан гаргаж Замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Харин ослын үед уг машинд зорчиж явсан нэр хаяг нь тодорхойгүй 25-30 орчим насны хоёр эрэгтэй бэртсэнийг Яаралтай түргэн тусламжийн төвийн 103 тасагт шилжүүлэн өгчээ.
П.Наран