1. Зориулалтын далайн давс эсвэл багавтар савантай бүлээн усанд хөлөө дүрж, хатуурсан хэсгийн арьсыг зөөлөртөл ойролцоогоор 15-20 минут дэвтээнэ.
2. Хөлөө арчиж хатаасны дараа ихэвлэн өсгий өлмийд үүсдэг хатуу хэсгийг зориулалтын үрэгчээр үрнэ. Дахин бүлээн усаар зайлж, хатаасны дараа скрабаар массаж хийх маягаар цэвэрлэнэ. Ингэснээр үрүүлийн дутуу үлдээсэн ажлыг, хурууны завсрын хялбархан цэвэрлэж, хөлийн арьсыг зөөлөн болгоно.
3. Дахин зайлаад хатаана. Хумсаа зориулалтын хумсны хутгаар зөв авах нь маш чухал. Хөлийн хумсыг сайн цэвэрлэж зөөлрүүлсний дараа харин тэгш авах хэрэгтэй. Буруу авбал хумс мах руу шигдэж ургах аюултай.
4. Будаг арилгагчаар хуучин будагныхаа үлдэгдэлийг цэвэрлэсний дараа хэсэг амрааж байгаад хумсаа зориулалтын хуурайгаар өөлнө. Дараа нь зориулалтын сойзоор цэвэрлэнэ.
5. Сонгосон өнгөөр хумсаа өнгөгүй будгаар будах нь зүйтэй. Ингэснээр хумсны будагны өнгийн бодис хумсанд шингэхээс хамгаалахын зэрэгцээ будгийг удаан тогтооход тустай.
6. Хумсны будгаа хатаасны дараа хөлдөө зөөлрүүлэгч тос түрх. Болж өгвөл массаж хийх маягаар арьсандаа шингээхийг бодоорой.
7. Хэсэг хугацааны дараа цэвэр даавуун оймс өмсөөд унтахыг зөвлөж байна. Өглөө сэрэхэд хөл тань гайхалтай зөөлөн бас цэвэрхэн хөлтэй болсон байх болно.
Хөлний арчилгаа
Хүн бага наснаасаа эхлээд хөлөө арчилж занших хэрэгтэй. Хөл их ачаалалтай байдаг учраас амархан ядарч цуцахаас гадна түргэн бохирддог. Өнгөрсөн намраас хойш баглаж, боосоор мартах шахсан хөлөө ил гаргаж, углааш сандаалаар гоёх цаг дөхөж байна. Таны хөлийг гайхалтай зөөлөн, эрүүл болгох долоон алхамыг танилцуулж байна.