Энэхүү сорил нь хүний бие махбодид байх хурд, хүч, уян хатан, тэнцвэр, тэсвэр гэсэн таван чанарын түвшинг тодорхойлж, улмаар илүүдэл жинг бууруулах, өөрийн нас, хүйс, ажил мэргэжил, бие бялдрын чанар тус бүрийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнөөр өдөр тутмын идэвхитэй хөдөлгөөний хэрэгцээг хангах, чийрэгжих үйл ажиллагааг амьдралынхаа эрүүл хэв маяг болгон төлөвшүүлэх, хувь хүний болоод эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Сорилыг Монгол Улсын “Чийрэгжүүлэх, бялдаржуулах нийтлэг шаардлага, үйлчилгээ” MNS 5538:2005 стандартаар баталсан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургууль дээрээ, ажилтан, албан хаагчид ажлынхаа байранд биеийн тамирын багш, арга зүйчдийн тусламжтайгаар өгөх ажээ.
Б.Энхы