Тамхичин жирэмсэн эхээс дээрэмчид төрдөг

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Тамхичин жирэмсэн эхээс дээрэмчид төрдөг

Жирэмсэн үедээ тамхи татаж байгаа эмэгтэйчүүдээс гэмт хэрэгтний сэтгэхүйтэй  хүүхэд төрж байгааг Харвардын эрдэмтэд тогтоосон байна. Харвардын анагаахын сургуулийн эрдэмтэд тамхичин эмэгтэйгээс төрсөн хүүхдийн хэрэг төвөгт орооцолдох эрдэл нь 31 хувьтай байна гэж үзжээ. Уг судалгаа нь жирэмсэн үедээ 20 болон түүнээс олон тамхи татдаг эмэгтэйчүүдэд хамаарах аж. Судалгааны дүнг 1959-1966 оны хооронд судалгаанд оролцсон 3700 эмэгтэй болон түүнээс  30 жилийн дараа тэдний хүүхдүүдээс авсан мэдээлэлд тулгуурлан гаргажээ.
Тамхичин эмэгтэйчүүдийн хүүхдүүдийг тамхи татдаг эмэгтэйчүүдийн хүүхдүүдтэй харьцуулахад гэмт хэрэгтэй орооцолдох нь гурав дахин их байна. Мөн хүйсийн ялгаа, нийгмийн байдал болон  санхүүгийн  асуудал ч үүнд ямар нэгэн нөлөөлдөггүй аж. Британийн Эх барих ба эмэгтэйчүүдийн эмчийн  хатан хааны нэрэмжит  коллежийн дэд ерөнхийлөгч Жеймс Уолкер энэ мэдээллийг үзээд эмч нар тамхи татах муу зуршил хичнээн хортойг эмэгтэйчүүдэд тайлбарлаж жирэмсэн үед нь тамхиа хаяхад нь туслах ёстой гэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж