
Загварын ертөнцийн “акул”-уудын нэг супермодел Жизель Бундхен Vogue сэтгүүлийн Япон хувилбарын шинэ дугаарт онцлох зочноор уригджээ. Ээж болоод нэг жил болж байгаа тэрбээр яг л хуучин шигээ төгс галбиртай хэвээр байгаа нь охид бүсгүйчүүдийн анхаарлыг татаад байна. Жизель энэ оны тавдугаар сараас эхлэн загварын тайзнаа гарсан бөгөөд хэрхэн биеийн жингээ хэвийн болгосон, мөн хувийн амьдралынхаа тухай сонирхолтой ярилцлага өгсөн байна.
Алдар нэрийн оргилд хүрсэн Жизель нэгэн маскарад шоун дээр нөхрөөсөө өөр залуутай дээр үнсэлцэж буй зураг өнгөрсөн сард интернэтээр цацагдаж багагүй шуугиан тарьсан. Уг зургийг тэрбээр нөхрөө араар нь тавьсан зүйл биш, ердөө л найзуудын үнсэлт байсан хэмээн эвтэйхэн тайлбарлаад өнгөрсөн билээ.
Юутай ч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн супермодел бүсгүйн сонирхолтой фото зургууд болон ярилцлагыг Япончууд сонирхох нь.
Н.Наран