Сайн уу? Бүсгүйчүүдээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Сайн уу? Бүсгүйчүүдээ

Сайн уу? Бүсгүйчүүдээ. Ойрд надад хэцүүхэн л байх шиг.

Асуудал.
Амьсгалахад агаар ч давчдана. Хажууд хүмүүс холхилдоно. Харин надад
ганцаараа мэт санагдана. Хэн ч надтай сүүлийн хэдэн өдөр ярьсангүй.
Мессэж ч алга. Блогт ч хүн орж ирсэнгүй, Емэйлээ ч шалгалаа. Таг. Хаягдчихжээ. Эсвэл
мартагдчихаж. Хэрэг болохоороо ярьдаг хэн ч билээ тэр ч бас алга. Би
хэрэгцээгүй болчихож. Яахаа мэдэхгүй нээтээр баахан явлаа. Хэрэгтэй юм
нэг л алга.


Би
яациймбэ, ер нь? Сүүлд хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ уйллаа? Бас
хамгийн сүүлд хэзээ элгээ хөштөл инээлээ? Санадаггүй. Би ер нь амьд уу?
Амьд л юм шиг байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж