Уул уурхайн компаниудын хариуцлагыг тогтооно гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Уул уурхайн компаниудын хариуцлагыг тогтооно гэв

Ийм ажлыг Тогтвортой хөгж­лийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага төрийн бус бай­гууллага хэрэгжүүлэхээр зэ­хэж байна. Монголд үйл ажил­лагаа явуулж буй уул уурхайн ком­паниудын хариуцлагыг най­ман зар­чим 155 шалгуур үзүү­лэлтээр тог­тоохоор бэлтгэл аж­лаа хангаад байна. Эхний ээл­жинд туршилт болгож том, дунд, жижиг олборлогч гурван компанид өөрсдийнх нь хүсэлтээр хариуцлагын рейтингийг тогтоох гэнэ. Байгаль орчинд халгүй, сүүлийн үеийн технологи ашиглаж, хамгийн их хэмжээний орлого улсад оруулсан гэдгээр дэлхий нийт уул уурхайн компанийн хариуцлагыг тодорхойлдог. Ха­рин Монголд тог­тоох энэхүү хариуц­лагын рейтинг нь арай өөр. Хариуцлагатай уул уурхай гэж оролцогч бүх талуудын ялангуяа нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, олон улсын шилдэг туршлагад тулгуурлаж, хууль сахих ёсыг дээдэлсэн, Монгол Улсад байнгын ашиг орлого оруулж байх эрдэс баялгийн салбар дахь ил тод, цогц үйл ажиллагааг хэлнэ хэмээн тодорхойлсон байна. Үүний хүрээнд,

-олон талын оролцоог хангах
-ил тод нээлттэй байх
-хуулийг сахин дээдлэх
-байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх
-ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах
-үр өгөөжтэй байх
-хүмүүнлэг ёс зүйтэй байх
-дэвшилтэт технологид суу­рил­сан байх гэсэн үндсэн зарчмын дагуу рейтингийг гаргах юм байна.

Монголын хэвлэлийн хүрээлэн­гийн дэргэдэх Эдийн засагч сэтгүүлчдийн клубын ээлжит уулзалт өнгөрсөн долоо хоногт болж дээрх сэдвийн талаар ярилцсан юм. Уулзалтад тус төрийн бус байгууллагын ТУЗ-ийн гишүүн Г.Батсайхан, мэргэжилтэн О.Батболд нар хүрэлцэн ирж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Өмнө нь “Ил тод байдал сан” төрийн бус байгууллага нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр уул уурхайн 68 компанийг сонгож ил тод байдлын рейтингийг тогтоож байсан юм. Үүний хүрээнд уул уурхайн компаниудын орд газрын зөвшөөрөл, ашиг орлогын хуваарилалтын тухай мэдээлэл олон нийтэд хэр зэрэг ил тод байна вэ гэдгийг тогтоож байв.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж