Apple баярын хямдрал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Apple баярын хямдрал зарлажээ

Зул сарын баяр дөхсөн энэ өдрүүдэд дэлхийн томоохон үйлдвэрлэгчид big sale зарлаж эхлээд байна. Алдарт Black Friday-д зориулан Apple компани хит бүтээгдэхүүнүүддээ хямдрал зарлажээ. Баасан гаригт компанийн вэбсайтаар дамжуулан онлайн худалдан авалт хийсэн хүмүүс 16GB багтаамжтай, 3G сүлжээгүй iPad-ыг 41 ам.доллар хэмнэж, 458 ам.доллараар худалдан авах боломжтой бол хамгийн өндөр үзүүлэлттэй хувилбар болох 64GB багтаамжтай, 3G сүлжээнд холбогдох iPad-ыг мөн 41 ам.доллар хэмнэж, 788 ам.доллараар худалдан авч болох гэнэ.

Судалгааны Nielsen фирмийн судалгааны дүнд 6-12 насны хүүхдүүдийн авахыг хамгийн ихээр хүсч буй цахилгаан бараа нь iPad гэнэ. Харин 13-аас дээш насныхны хувьд компьютер, зурагт болон смартфоны дараа дөрөвдүгээрт iPad жагсчээ.
Apple компанийн тухайд iPad-аас гадна 13 инчийн MacBook Air, MacBook Pro болон iMac-ийн үнийг тус бүрд нь 101 ам.доллараар, iPod Touch-ийг 41, харин iPod Nano-гийн үнийг 21 ам.доллараар тус тус хямдруулсан байна. Түүнчлэн 50 ам.доллараас дээш үнийн дүнтэй бараа худалдан авбал үнэгүй хүргэж өгөхөөр амлажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж