Барилгын салбарт гарч байгаа ослын тоо хэмжээ бусад салбартай харьцуулахад зам тээврийн ослын дараа хоёрдугаар орж байна. Судалгаанаас үзэхэд, 2007-2009 онд барилгын салбарт 239 удаа осол гарч, 266 хүн осолд өртөн 92 хүн нас барж, 61 хүн тахир дутуу болж, 108 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алджээ. Эдгээр ослын шалтгааныг ангилан үзэхэд, 27 хувь нь аюулгүйн ажиллагааны арга барилд хангалтгүй сурсан,15,7 хувь нь технологийн професс зөрчсөнөөс, 9,6 хувь нь машин механизм тоног төхөөрөмжийн бүрэн бус гэмтлээс 6,5 хувь нь ажлын хувцас хамгаалах хэрэгсэлгүйгээс, 5,7 хувь нь тоног төхөөрөмжийн алдаанаас 4,3 хувь нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөс, 4.0 хувь нь нарийн мэргэжил шаардсан ажилд мэргэжлийн бус хүнийг ажиллуулснаас 27,3 хувь нь бусад замын буюу замын гарц, шат, вандан, халтиргаа гулгаанаас шалтгаалан үүссэн байна. Дашрамд сонирхуулахад, барилгын салбарт 2-3 байгууллага чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж гэрчилгээ авсан байна.
Б.Анхаа