“Мамма Миа” кино нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

“Мамма Миа” кино нээлтээ хийлээ

“Universe best Songs-2010” фестивалийн шилдэг оролцогчдын тоглосон “Мамма миа” мюзикл уран сайхны кино өчигдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ.   Кино Энэ мюзмкл кинонд шилдэг 25 оролцогчдоос шалгаруулж авсан 12 оролцогч тоглосон бөгөөд  гол дүрд фестивалийн ялагч Б.Жавхлантөгс, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Т.Хулан, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Ө.Уянга, нэвтрүүлгийн хөтлөгч Э.Гантулга, жүжигчин, бүжигчин О.Ган-Очир нар тоглосон байна. “UBS” телевиз нь өмнө нь “Зүрхэнд гэрэлтэх од” хэмээх мюзикл киног хийж байсан юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж