Надад юу ч хэлээд хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Надад юу ч хэлээд хэрэггүй

Надад юу ч хэлээд хэрэггүй, хуурснаа л хэл

намайг зовоогоод хэрэггүй, явахаа л хэл ,,,

хэнийх ч биш минийх гэж итгэдэг байсан юм

хэсэгхэн биш түүх гэж баярладаг байсан юм

зүгээр биш нандин гэж боддог байсан юм

зүрхээрээ биш бүхнээрээ гэж хайрладаг байсан юм

жирийн биш өвөрмөц гэж нандигнадаг байлаа чамайг

жаргал биш зовлон байж дээ чи минь

ирэхдээ жаргал амсуулж явахдаа зовлон амсуулсан

инээхдээ баяслыг үзүүлж урвахдаа уйтгар үзүүлсэн

хэзээд зүрхэнд минь байх хайр минь

хэзээд бодолд минь орших хайр минь,,,

энгийн нэгнийг энгүй гайхалтай болгожээ

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж