Багш нар цалингаа нэмүүлэхээр жагсана

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Багш нар цалингаа нэмүүлэхээр жагсана

Монголын үйлдвэрчний эвлэлийн  Соёлын төв ордонд өчигдөр багш нар чуулсан байна. Нэг сурагчид ногдох зардлыг багасгах шийдвэрийг баталсантай холбоотойгоор багш нар урамшуулалт цалингаа нэгдүгээр сараас эхлэн авч чадаагүй юм байна. Багш нар өчигдөр цуглахдаа Засгийн газраас 2008 онд төрийн албан хаагчдын цалинг гурав дахин нэмэгдүүлнэ гэсэн амлалтдаа хүрэхгүй байна гэсэн асуудлыг хөнджээ. Ингээд тус чуулганаар багш нар ирэх сарын 4-нд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах шийдвэры гаргасан байна. Одоогоор 60 гаруй багш жагсаал хийхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд эрх баригчид тавьсан шаардлагыг нь хүлээж аваагүй тохиолдолд ирэх сарын 9-ний өдрөөс эхлэн ажил хаяна гэдгээ албан ёсоор мэдэгдэж  байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж