Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хүмүүжил

Хүүхдийн хүмүүжил, төлөвшил багаасаа гэдэг. Бид хүссэн, хүсээгүй хүүхэд гадаад ертөнцтэйгээ харьцаж, олон хүний эргэн тойронд төлөвшин өсдөг. Өнөөгийн бид хүүхдээ бусдаас өмөөрч хэрэлдэх, сайн мууг ойлгуулж чадахгүй өсгөж байгаа нь хожмоо уршигтай юм.

– Эргэн тойрон бусдыг үл хүндэтгэсэн, соёлгүй, гагцхүү өөрийнхөө эрх ашгийг эн тэргүүнд тавьсан хүмүүс олширч байна шүү дээ.
– Нийгэмтэй зохицож амьдрах чадвар дутагдсаны илрэл.
– Мэдээж хүүхэд бүх хүнд таалагдахгүй ч ахмад хүний зэмлэл, сургамжийг зөв тусган авах, үр хүүхэддээ олны дунд хэрхэн биеэ авч явах талаар тайлбарлах, сайн мууг ялгаж таниулах, нөлөөлөх чадвар танд бий.
– Эргэн тойрны хүмүүс хүүхдийн тань буруутай үйлдлийг шүүмжлэх, зааж сургах, шууд хэлэх эрхтэй. Гэхдээ иймэрхүү зэмлэл, анхааруулга нь найрсаг, зөвлөмж маягийн байх ёстой.
– Бусдын дэргэд хүүхдээ учир зүггүй өмөөрч хаацайлах эсвэл түүний үйлдлийн шалтаг шалтгааныг тайлбарлах гэж оролдох хэрэггүй.
– Ямар ч хүүхэд тааламжгүй үйлдэл хийх хандлагатай байдаг. Гэхдээ энэ нь муу хүн болно гэсэн үг биш.
– Хэрэв тэр буруутай байх нөхцөлд хүүхэддээ дэмжлэг үзүүлэхийг хичээ. Ямар ч үйлдлээс үл хамааран түүнд хайртайг хүүхэд ямагт мэдэрч байх ёстой.
– Хайртай эцэг эхийн зэмлэл нь ч гэсэн хайр агуулж байдгийг ойлгуулах хэрэгтэй.
– Бусдын дэргэд хүүхдийнхээ сул талыг ярих, загнаж зэмлэх хэрэггүй. Энэ нь хүүхдийн нэр төрийг гутааж буй хэрэг. Хэрэв асуудал байгаа бол түр хүлээзнэ. Хоёул үлдсэний дараа энэ тухай ярих нь илүү үр өгөөжтэй.
– Өөрийн үйлдэлдээ дүн шинжилгээ хийх чадварыг хүүхдэд суулга. Эхлээд өөрийг нь сонс ч сур.
– Түүнд тийм үйлдэл хийх бодит шалтгаан ч байсан байж болох. Ямагт томчууд ярьж, зааж сургадаг байр суурийг ч өөрчилж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж