Азгүй төгсгөл ба Шкртелийн 2 гоол

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Азгүй төгсгөл ба Шкртелийн 2 гоол

Тоглолтын эхний гоолыг Мартин Шкртел алсаас ирсэн пассыг мөргөхөд
Нгогын нуруунд ойгоод гарч ирсэнийг өөрөө нэмсэнээр хийсэн. Тоттенхам
тоглолтын эхний хагаст Ван дер Ваарт, Кабул хоёроо бэртэлийн улмаас
алдсан. Төлөвлөөгүй сэлгээ хийж Ливэрпүүлд ашигтай байдал бий болоод
байсан юм. 2-р хагаст эхний гоолыг оруулсан Шкртел маань өөрийн
хаалгаанд, Модричын жигүүрээр орж ирэн хаясан дамжуулалтыг даслах гэж
байгаад чихэж орхисон. Ингэсэнээр айлын болон өөрийн хаалганд нэг, нэг
гоол хийчхэв. Хоёр багийнхан өөрт олдсон сайхан боломжуудыг ашиглаж
чадахгүй байв. Торрес хоёр ч удаа хаалгачын эсрэг ганцаараа гараад
алдсан бол Макси мөн алдлаа.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж