Б.Мэдрээ “Гавьяат эдийн засагч” боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Б.Мэдрээ “Гавьяат эдийн засагч” боллоо

Монгол Улсад банкны хоёр шатлалт тогтолцоог бий болгох, чөлөөт зах зээл дэхь арилжааны банкийг үүсгэн байгуулахад үнэлэшгүй томоохон хувь нэмэр оруулсан ХХБ-ны Гүйцэтгэх захирал, Монголын Банкны холбооны Ерөнхийлөгч Балбарын Мэдрээ “Гавьяат эдийн засагч” хэмээх хүндтэй алдрыг гардан авч, хамт олныхоо хайр хүндэтгэл, Төрийнхөө буян хишгийг хүртлээ.

Б.Мэдрээ Монгол улсын ууган арилжааны банк ХХБ-ийг үүсгэн байгуулж, өнөөдөр банк санхүүгийн зах зээл дээр бат бөх, итгэл найдвартай байр сууриа нэгэнт эзэлсэн хүчирхэг банк болтол хөгжүүлсэн нь түүний олон ургалч бодол, аливаад уян хатан хандаж, баг хамт олныг нэгэн зорилгод нэгтгэх чадвартай нь шууд холбоотой билээ. 

Монголын банкны салбарын хүнд хэцүү, гэрэл гэгээтэй аль ч цаг үед чигч шударга үзэл бодол, энэ салбарыг хөгжүүлэх тууштай эрмэлзлэлээрээ эрс ялгардаг Б.Мэдрээ Танд ХХБ-ны нийт хамт олны зүгээс ажлын арвин амжилт, өөдрөг эрч хүч, эрүүл энх, урт удаан жаргалыг хүсэн ерөөе.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж