
Одоо Володя Пресняков ба Наташа Подольская хоёр бал сараа Якутад өнгөрөөх гэнэ.”Бидний л эх орон. Тэнд морь ч байгаа, тал ч бий бас буга байна” хэмээн дуучин залуу хэлэв.
Энэ жилийн тавдугаар сард хосууд албан ёсоор бүртгүүлэн тансаг хурим хийжээ. Владимир Пресняковын хувьд энэ нь хоёр дахь гэрлэлт юм. Хамтран амьдарч байсан Кристина Орбакайтегийн дараа тэрээр дизаинч Лена Ленскаятай гэрлэсэн байв. Гэхдээ экс-“фабрикийн” Наталья Подольская түүний хувьд сүмд очин бурхны өмнө холбоогоо бэхжүүлсэн анхных нь эмэгтэй болсон байна.
Ш.Самбуу