Авто сонирхогчдын анхны секс-шоп нээгджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Авто сонирхогчдын анхны секс-шоп нээгджээ

Машинтай хүмүүст зориулагдсан анхны секс-шоп АНУ-ын Алабама мужид нээгдсэн байна. Түүнийг drive-thru-фастфудын зарчмаар үүсгэн байгуулжээ хэмээн New York Times бичсэн байв. Секс-шопын эздийн нэг хатагтай Шерри Уильямсийн хэлснээр “Таашаал” нэртэй дэлгүүрийг гурван эгнээ цонхтойгоор хийсэн бөгөөд захиалагч нь дуртай секс тоглоомоо даруухан бор цаасанд боолгон машинаасаа гаралгүйгээр авч болох гэнэ.

“Миний зорилго бол секс-шоп гэхээр л хашааны адагт нуугдаж байх зүйл биш гэдгийг харуулах явдал байлаа” гэж тэр хэлээд дэлгүүр үйлчлүүлэгч нарт ихээхэн таалагдаж байгаа гэв. Дэлгүүр нь банкны хуучин байранд нээгдсэн болохоор давхар таашаалыг зарим үйлчлүүлэгч нарт өгдөг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж