“Евро-2012”-ын маскотыг танилцуулав | News.MN

“Евро-2012”-ын маскотыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

“Евро-2012”-ын маскотыг танилцуулав

Хил залгаа оршдог Польш болон Украйн улсуудын хамтран зохион байгуулах 2012 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бэлгэдэл сахиус буюу маскотыг өнгөрөгч долоо хоногт Польшийн нийслэл Варшав хотноо албан ёсоор танилцууллаа. Тус арга хэмжээнд UEFA-гийн удирдах албаны гишүүд болон хоёр улсын хөлбөмбөгийн холбоодын удирдлагууд оролцжээ.

Австри болон Швейцарь улсын хамтран зохион байгуулж байсан “Евро-2008”-ын маскот нь Trix болон Flix нэртэй ах, дүүс байсны адилаар 2012 оны тэмцээний маскот ч мөн хөлбөмбөгч ах, дүүс байх гэнэ. Нэг нь Польш улсыг илэрхийлсэн цагаан болон улаан хувцастай, харин нөгөөх нь Украйныг илэрхийлэх шар болон цэнхэр өнгийн өмсгөлтэй аж.

Түүнчлэн “Евро-2008”-ын адилаар маскотын нэрийг олон нийтийн дунд санал асуулга явуулж, сонгох гэнэ. UEFA-гийн албан ёсны сайтаар тус санал асуулга болох бөгөөд ирэх сарын 4-нд маскот ах, дүүсийн нэрийг зарлах юм байна. Хэрэв хүсвэл та ч гэсэн uefa.com хаягаар орж, Slavek ба Slavko, Siemko ба Srimko, Klemek ба Ladko гэсэн нэрний хослолоос таалагдсанаа сонгож болох юм.

Алдарт Warner Bros. “Евро-2012”-ын маскотын загварыг гаргажээ. Сануулахад, тэд дөрөв дэх удаагаа дараалан Европын аварга шалгаруулах тэмцээний маскотын загварыг гаргаж байгаа юм.

Дашрамд дурдахад, “Евро-2012”-ын тоглолтууд Польшийн Варшав, Вроцлов, Познан болон Гданьск, Украйны Донецк, Харьков, Киев болон Львов хотуудад болно.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-11-29 182.160.24.105

Европын хөлбөмбөгийн супер клубуудын adidas nikе CRonaldo Ozil Higuain Villa Iniesta Gerrard Torres Agger JCole Drogba Lampard Terry Essein Rooney Nani Scholes Chamakh Fabregas Pato Pirlo Ibrahimovic-ын жерсинүүдийг 9975-7810а

Avatar

www.messe002.us.mn 2010-11-29 203.160.50.2

uwliin kurtka sport puuz tsamts

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж