Дэлхийн хөрөнгийн биржүүд дээр үүссэн халалтаас болж газар тариалан, үйлдвэрлэл болон барилгын салбар хүндэрснээс дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны гуравдугаар улиралд 0,7 хувиар унасан билээ. 2010 оны эхний хагас жилд 4,2 хувийн өсөлттэй байсан бодит ДНБ-ий хэмжээ үүнээс болж сүүлийн улиралд өмнөх оны мөн үеийнхээс ердөө 3,5 хувиар өссөн байдал ажиглагдсан юм.
Европын орнуудын зүгээс ОХУ-аас байгалийн хийн хэт хамаарлаа багасгах бөгөөд буу юм. Үүнээс болж ОХУ-ын байгалийн хийн экспортын хэмжээ буурч, зарим бүтээгдэхүүний үнэ унаж, тус улсын компаниудын өрсөлдөх чадвар буурч эхлээд байна. Түүнчлэн инфляцийн өсөлтөөс болж хэрэглэгчдийн зарцуулалт багасч, бодит орлого буурч буй нь хэрэглэгчдийг эрсдлээс эмээн хадгаламжаа өсгөх хандлагыг нэмэгдүүлж байгаа юм. Гэхдээ дотоодын эрэлт нэмэгдэж байгаа сайн тал ажиглагдаж байна.
Ган гачиг болж ургац хураалт буурснаас болж хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, аравдугаар сард инфляцийн төвшинг 7,5 хувь болтол өсөхөд нөлөөлсөн юм. Инфляцийг хэмжих гол үзүүлэлт болох эрчим хүч, бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл сүүлийн саруудад тогтмол өсч байгаа. Ингэхээр хүнсний үнэ цаашдын инфляцийн төлөв байдалд муугаар нөлөөлөх нь тодорхой байна.
Түүнчлэн экспортын биет хэмжээ буурч, импорт өсч, гадаад худалдааны зөрүү 8,7 тэрбум ам.доллар болж ДНБ-ий 2,4 хувьтай тэнцэж байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс бараг хоёр дахин буурсаныг харуулж байна. Гэхдээ оны эхэн үеэр экспортын хэмжээ болон бүтээгдэхүүний үнэ өссөний ачаар 2010 оны гадаад худалдааны хагас жилийн ашиг ДНБ-ий 6,1 хувьд хүрсэн билээ. Харин гуравдугаар улиралд экспортын хэмжээ төдийлөн өсөөгүй байна.
Уналттай байсан газрын тосны үнэ дахин өсч буй дээр нэмээд Засгийн газрын төсвийн алдагдлыг 2,2 хувиар бууруулсан бодлого үр ашгаа өгч байгаа. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл нь жилийн хэмжээнд 20 хувиар өссөн эрчим хүчний салбарын орлого юм. Гэхдээ компаниудад чиглэсэн бодлого дутуугаас болж хөрөнгө оруулалт багасч, гадаад капиталын урсгалд муугаар нөлөөлөх аж. Харин эрчим хүчний бус салбарын орлого ДНБ-ий 0,6 хувьтай тэнцэж, алдагдал ДНБ-ий нэг хувьтай тэнцэх хэмжээгээр буурчээ. Мөн төсвийн зарлага ч хоёр хувиар буурсан байдалтай байгаа юм.
Газрын тосны үнэ болон инфляцийн хэмжээ тооцоолж байснаас их байгаа нь орлогыг нэмэгдүүлж, жилийн алдагдлыг ДНБ-ий 5,3 хувиас бага байлгах төлөв ажиглагдаж байна. Нефтийн үнэ 80 ам.доллар орчим байна гэж тооцвол энэ салбараас олох ашгийн хэмжээг ДНБ-ий 1,2 хувь байлгана гэсэн зорилтыг давуулан биелүүлэх аж. Түүнчлэн дотоодын хэрэглээнээс олох татварын орлого нэмэгдэх ч рублийн ханшийн уналт, нэмэгдэж буй импортын хэмжээ үүнд муугаар нөлөөлөх юм.
Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг ирэх онд ДНБ-ий 3,6 хувьд, 2012 онд 3,1 хувьд, 2013 онд 2,9 хувь хүртэл бууруулах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ энэ нь ДНБ-ий өсөлт жилийн хэмжээнд 4,1 хувь байж, рублийн ханшийг тогтвортой байлгах төдийгүй нэг баррель Уралз түүхий нефтийн үнэ дунджаар 79 ам.доллар байх үед, боломжтой.
Эдгээрээс харахад ОХУ-ын ирэх оны орлогын төлөв байдал харьцангуй сайн харагдаж байгаа юм. Засгийн газрын бодлого төсвийн зарлагыг бууруулахад чиглэж, тэтгэмжийн хэмжээг ч багасгах зорилготой. Газрын тосны салбарын орлого нэмэгдэх ч ирэх оны дундуур нефтийн нөөцийн сан бараг хоосрох магадлал өндөр буй тул 2011 оноос эхлэн Засгийн газрын зээл олгох нөхцөл илүү хатуу болж ирэх юм. Үүнийг хязгаарлахын тулд ОХУ-ын эрх баригчид өмч хувьчлах хөтөлбөр зарлаад байгаа юм. Үүнд эрчим хүч, дэд бүтэц болон харилцаа холбооны компаниудыг хамруулах аж. Ирэх онд хэрэгжиж эхлэх өмч хувьчлалаас ойролцоогоор 10 тэрбум ам.доллар босгоно гэж тооцоолж байгаа юм. Гэхдээ төлөвлөж буй хэмжээний мөнгийг олж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Үүнд компаниудын зүгээс ч төдийлөн таатай хандахгүй байгаа гэж Олон улсын санхүүгийн байгууллага дүгнэжээ.
ОХУ-ын төв банкны зүгээс инфляци өсч, рублийн ханш унаж байсныг үл харгалзан зээл авалтыг сэргээх зорилгоор дөрөвдүгээр сараас хойш бодлогын хүүгийн хэмжээг өөрчлөөгүй билээ. Мөнгөний бодлого ч харьцангуй зөөлөн буйгаас тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш буурч байгаа юм. Бодлогын хүүгийн төвшин ирэх онд мөн бага хэмжээнд байхаас болж рубль долоон хувиар хямдрах төлөв байна.
Нефтийн ханш тодорхой хэмжээгээр буураагүй цагт ойрын хугацаанд санхүүгийн эрсдэл хэвээр байх юм. Харин гадаад валютын нөөц бага байгаа тохиолдолд рублийн ханш цаашид ч сулрах магадлал өндөр байна.
Ямартай ч ОХУ-ын Засгийн газраас байгалийн хий, газрын тос болон эрчим хүчний салбарт тодорхой бодлого баримтлахгүй бол 2011 оны эдийн засгийн өсөлт 3-3,5 хувь хүртэл буурч болзошгүй байгаа юм.