Оюутолгойд роялтийн татвар ногдуулна гэв үү? | News.MN

Оюутолгойд роялтийн татвар ногдуулна гэв үү?

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Оюутолгойд роялтийн татвар ногдуулна гэв үү?

Оюутолгойд роялтийн татвар ногдуулна гэв үү?

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тутамдаа 18 хувийн Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татварыг улсад тушаах даалгаврыг УИХ-аас өнгөрсөн долоо хоногт авлаа. Ашиггүй ажилласан ч тус үйлдвэр улсын төсөвт 207.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээж байна. Учир нь Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татварын бусдаасаа ялгарах онцлог нь ашиггүй ажилласан ч төрд энэхүү татвар төлдөгт оршино.

Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зааснаар уг нь зэсэнд ногдуулах татварын хэмжээг таван хувиар тооцсон байв. Энэ тохиолдолд улсын нэгдсэн төсөвт 78 тэрбум төгрөг төвлөрнө. Гэтэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн дээрх татварын хэмжээ бага байна гэж үзэн, явцын дүнд 15 хувьд хүргэж, улмаар алтан дунджийг  олохыг хичээж, 18 хувьд хүргэжээ. Ер нь ч тэгээд улсын төсвийн орлогыг нөхөж байвал, “Эрдэнэт” үйлдвэр дэргэдээ зэс хайлуулах үйлдвэр байгуулах зорилгоор хөрөнгө хураах хэрэггүй, Монголын баялаг гадаад руу түүхийгээрээ урсах тусмаа сайн бололтой.  Сонгууль дөтөлж байхад монголчууд ядуу байвал ядаж л ходоодоор нь санал авчих бололцоотой. Тиймээс УИХ-ын гишүүн З.Алтайгийн хэлсэнчлэн “Чи юм бүтээж байна уу, чамайг татвараар дарамтална аа. Чи хөөрхий ажил хийхгүй өлсөж байна уу, чамд мөнгө өгнө өө” гэдэг зарчмаар парламент энэхүү хуулийн төсөлд хандав.

Уг нь Гэнэтийн ашгийн татвар 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болсноор “Эрдэнэт” үйлдвэр түүгээр дамжуулан төрд төлж байсан татварынхаа мөнгийг зэс хайлуулах үйлдвэр байгуулахад хураахаар төлөвлөж байв.  Ийм үйлдвэртэй болбол Монгол Улс дэлхийн зах зээл дээр зэсийн гол тоглогч орон болох бололцоо бүрдэж, тэр хэрээр олох ашиг ч өсч, Монголд ашиг нь илүү тусах байв. Нөгөөтэйгүүр, энэхүү татвар үйлчилж эхэлснээр Монгол Улсад “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” ХХК хоёроос өөр зэсийн үйлдвэр ирээдүйд байгуулагдана гэж найдахад бэрх болж буй юм. Учрыг тайлбарлавал, татварын дарамт бусад улсуудтай харьцуулахад хамгийн өндөр болж байгаа ажээ. Тухайлбал, Монгол Улс Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татварыг зэсэнд 18 хувиар тогтоосон бол уул уурхай хөгжсөн Чилид өнөөдөр энэ татвар таван хувь. Перуд гурван хувь, харин Австрали улс зэсийн баяжмалдаа таван хувийн татвар тус бүр ногдуулсан байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл эдгээр улсуудынхтай харьцуу­лахад манай улсын энэ төрлийн татвар хамгийн өндөрт тооцогдож байгаа болохоор тэр хэрээр  “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд татварын ачаалал 60 хувьд хүрэх урьдчилсан төсөөлөл гарчээ.

Тэгсэн хэрнээ телевизийн камер харж ярихаараа гишүүд нэг их эх орончид. “Монголын газрын баялагийг түүхийгээр нь гаргахаас аль болох зайлсхийлгэх зорилгоор татварын хэмжээг томъёолсон гэх. Тийм л мундаг эдийн засгийн аргачлалаар тэмцэх гээд байгаа юм бол яахаараа Хятад руу өдөр, шөнөгүй 140, 150 тоннын даацтай камаз машинаар нүүрсийг түүхийгээр нь зөөж байхад 5-20 хон хувийн татвар ногдуулах ёстой гэж… Жонш ч ялгаагүй таван хувиас татвар нь эхэлж байна. Монголын газар нутгийг сүйтгэн, хөрсийг нь эргэтэл самарч, жонш, нүүрс олборлочихоод нөхөн сэргээлт ч хийхгүй, байхад шүү.

Тэгээд бас болоогүй ээ, ганц “Эрдэнэт” үйлдвэрийг яллахгүй Оюутолгойн ордод Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татварыг ног­дуулна гэж ам алдаад байгаа. Яг л “Айвенхоу майнз” компани Монгол Улсын Засгийн газартай 30 жилийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихсан байтлаа 2013 оноос зэсээ гаргаж эхлэнгүүт энэхүү Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг төлнө дөө. Хэлэлцээгээ хийж ч эхлээгүй байж яаж ингэж том ам гарч чадаж байна аа С.Баярцогт сайд аа. “Алтан дорнод Монгол” компанийн захирал И.В.Паушок Монгол Улсын Засгийн газар Гэнэтийн ашгийн татварыг ногдуулсан гэдэг үндэслэлээр Олон улсын арбитрын шүүхэд хандчихсаныг мартаагүй байлтай.  Одоо хэр нь зарга нь эцэслээгүй манай тал уначих гээд л , өдий төдий сая долларыг өмгөөллийн хөлсөнд татварынхны хөлсөө дуслуулж олсон мөнгөөр барагдуулаад л сууж буй.  Үнэхээр хэлэлцээрээ эхлүүлж, энэхүү татварыг Оюутолгойд ногдуулж чадвал ам гарсан сайдыг хоншоортой л эр юм гэж магтая.  Гэхдээ чадахгүй л болов уу даа. Фрийдланд гэдэг бизнесмэн хөрөнгө оруулалтын гэрээнд засвар оруулж Монгол Улсын Засгийн газрын сайд нарыг PR хийлгүүлэхгүй л байхаа даа.

Г.Дарь
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.freecall.mn 2010-11-29 202.170.67.217

Сайн байцгаана уу
Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярьж болох Freecall Картыг санал болгож байна холбоо барих утас 11350550

Avatar

sdfas 2010-11-29 203.91.117.3

mongold tsever capitalismyg baiguulah heregtei chi ajil hiij chadahgui bol ulsuud uh gesen gantshan shudarga zarchim uilchilne

Avatar

sdfas 2010-11-29 203.91.117.3

mongold tsever capitalismyg baiguulah heregtei chi ajil hiij chadahgui bol ulsuud uh gesen gantshan shudarga zarchim uilchilne

Avatar

76 mal 2010-11-29 203.91.117.3

The Investor shall pay a royalty under Article 4732 of the Minerals Law at the date of this Agreement equal to 5 five percent of the sales value of all Products mined from the Contract Area that are sold shipped for sale or used by the Investor and such royalty is Stabilized

Avatar

gomdogch 2010-11-29 202.55.191.60

turiihen arai dendlee yu durtaigaa hiine terniihee achaad ajil heregch humust uuruulneolon ulsiin shuuhtatvar ene ter bukhniig ajil hiij tatvar tulj baigaa humuus l buio bolgodognuu tendiig daramtlacheeter olon oligarhiud ikh hurald suuj baigaa hen ni hediig tuldugiig niited tugeemeer bna

Avatar

Зочин 2010-11-29 202.170.71.86

Олборлолт нь эхлээгүй байгаа Оюу-Толгойгоос болж Монгол улс олон улсын шүүхэд дахин дуудагдах нь дээ хахаха

Avatar

Ленин 2010-11-29 202.179.16.139

Тэнэг муусайн үхэр толгойнууд ингээд социализм уруугаа ороод өлсөж үхэх гээд явж байхдаа таарсан улаан хацартууд Хөдөлмөр хийж байгаа нь мөнгөө хураалгадаг харин юу ч хийхгүй хэвтэх хөдөөний пиздаа нар засгаас мөнгө авдаг мал шиг системтэй тэнэг улс төрчидтэй манайх шиг орон удахгүй мөхөх нь гарцаагүй

Avatar

www.messe002.us.mn 2010-11-29 203.160.50.2

uwliin kurtka sport puuznuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж