![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2010/4/48c6cff06417b858/578ffb8e1bd71c34big.jpg)
Бүх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын сав, Дарьганга, Дорнод Монголын тал нутгаар 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.