Ирландын иргэд Засгийн газрыг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Ирландын иргэд Засгийн газрыг эсэргүүцэж байна

Бямба гаригт 50 мянга гаруй ирландчууд Засгийн газрын шинэ бодлогыг эсэргүүцэн жагссан байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Ирландын Засгийн газар дөрвөн жилийн эдийн засгийн хөтөлбөрөө баталсан билээ. Хөтөлбөрт дурдсанаар төрийн зарцуулалтыг бууруулж, татварын хэмжээг өсгөх юм. Энэ нь Европын холбоо болон ОУВС-гаас санхүүгийн дэмжлэг авах зорилгоор төсвийн алдагдлыг бууруулах зорилтыг биелүүлэх хэлбэр ажээ. Хөтөлбөрийн хүрээнд 2011-2014 оны хооронд нийгмийн халамжийг 10 тэрбум еврогоор бууруулж, татварын орлогыг таван тэрбум евро болтол өсгөх юм байна. Хөдөлмөрийн хөлсний хамгийн доод төвшинг нэг еврогоор бууруулж, цагийн 7,65 евро болгож байгаа ба төрийн албан хаагчдын цалинг ирэх дөрвөн жилийн хугацаанд нийт 1,2 тэрбум еврогоор бууруулах юм байна. Түүнчлэн усны тоолуурыг 2014 он гэхэд бүрэн хэмжээгээр суулгаж, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний НӨТ-ыг 23 хувь хүртэл буюу хоёр хувиар нэмэгдүүлэх юм байна.

Үүнийг эсэргүүцсэн Ирландын худалдааны эвлэлүүдийн конгресс энэхүү тайван жагсаалыг зохион байгуулсан аж. Тэдний үзэж буйгаар энэ арга хэмжээ нь бага орлоготой иргэдэд илүү хүнд тусах юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж