Европын холбоо Португальд туслахгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Европын холбоо Португальд туслахгүй

Португаль улс Европын холбооноос тусламж авах дараагийн орон гэж долоо хоногийн турш хөрөнгө оруулагчдын дунд тархаад байсан мэдээллийг Евро коммиссын ерөнхийлөгч Жосе Мануэль Барросо үгүйсгэсэн байна. Ноён Барросогийн хэлснээр энэ мэдээлэл ор үндэсгүй зүйл гэсэн бол Португалийн Засгийн газар ч ижил мэдэгдэл хийсэн аж. Тус улсын хувьд баасан гаригт 2011 оны төсвөө баталсан ба үүгээр төсвийн алдагдлыг бууруулах зорилт тавьсан байна. Португалийн Ерөнхий сайд Жосе Сократес өөрийн зах зээлийг санхүүжүүлэх бүрэн боломжтой байгаа гэдгийг мэдэгдээд байгаа юм.

Ирэх оны төсөвт алдагдлыг 4,6 хувь хүртэл бууруулах ба нийгмийн салбар дахь хөрөнгө оруулалтыг бууруулж, НӨТ-ыг 23 хувь болтол нэмэх аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж