Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж энэ сарын 22-25-ны хооронд үнэт цаасны арилжаа дөрвөн удаа болов. Энэ хугацаанд нийтдээ 42 ХК-ийн 1.9 сая ширхэг хувьцааг 3.3 тэрбум төгрөгөөр арилжжээ.

Топ-20 индекс 13986.70 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 205.6 нэгжээр буюу 1.5 хувь өсчээ. Индексийн сагсад багтах Говь /13.7 хувь/, Мах импекс /11.8 хувь/, Гермес центр /9.4 хувь/, Нако түлш /9.4 хувь/, Багануур /6.4 хувь/, БаянголЗБ /3.9 хувь/, Талх чихэр /2.9 хувь/, МЦХ /2.4 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөллөө.

Зах зээлийн нийт үнэлгээ 138.3 тэрбум төгрөгөөр буюу 11.7 хувь өсч, нэг их наяд 316.9 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Баянтээг /51.8 хувь/, Дархан нэхий /32.2 хувь/, Ээрмэл /21.1 хувь/, ханш нь буурсан үнэт цаасны тоонд Монгол шилтгээн /14 хувь/, Ремикон /3.8 хувь/, Хөх ган /3.8 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 42 үнэт цаас арилжигдсанаас 22 үнэт цаасны ханш өсч, есөн үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Нако түлш /нэг сая ширхэг/, Говь /489.6 мянган ширхэг/, Хай би ойл /94.8 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Говь /2.6 тэрбум төрөг/, Нако түлш /330.4 сая төгрөг/, Таван толгой /105.9 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж