Алтны ханш дахин өслөө

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Алтны ханш дахин өслөө

Европын эдийн засгийн байдлаас болж хөрөнгө оруулагчид баталгаат  бүтээгдэхүүний эрэлд гарч, алтыг их хэмжээгээр худалдан авч эхэлснээс шар металлын үнэ долоо хоногийн хэмжээнд 0,5 хувиар өсч, унц нь 1359,31 ам.доллар болов. Ам.долларын ханш еврогийн эсрэг бараг гурван хувиар унаснаас еврогоор хийгддэг арилжаанд алт 3,8 хувиар өсч, 1026,01 евро болсон байна.

Бусад үнэт металлуудын арилжаа харин тийм ч таатай байсангүй. Мөнгө 1,8 хувиар унаж, унц нь 26,83 ам.доллар, цагаан алт 1,3 хувиар унаж, 1642,40 ам.доллар болсон бол паллади 2,2 хувиар хямдарч, 678,80 ам.доллар болоод байна. Эрчим хүчний зах зээл дээр ч газрын тосны үнэ бага зэрэг хямдарч, баррель “WTI” нефть 83,76 ам.доллар болов.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж