Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Бохь үрчлээ үүсгэнэ

Гоо сайхны зарим мэс засалчид үйлчлүүлэгчдэдээ бохь зажлахгүй байхыг анхааруулдаг нь бохь зажлахад нүүрний арьсанд үрчлээ үүсдэгтэй холбоотой.

Бохь амны эвгүй үнэрийг арилгаж, тамхи татсаны дараа хэрэг болдог ч бохь байнга зажилдаг хүний амны эргэн тойронд үрчлээ үүсдэг  гэж гоо заслын эмч Жоел Шлессингер ярьж байна.

Бохь байнга зажлахад ам, эрүүний булчин шөрмөс хэт их ажилласнаас амны ойролцоо зураас, үрчлээ үүсч яваандаа энэ хэвээр тогтдог байна. Бохь зажлах үед нүүр амны булчингийн ачаалал ихсэж, улмаар арьсны уян хатан чанарыг бууруулж, үрчлээг нэмэгдүүлдэг аж.

Шүдний эмч нар сахаргүй бохь шүдцооролтоос хамгаалж, шүдэнд тогтсон кофе, цайны өнгөрийг арилгадаг ч бохь шүдний бат бөх чанарыг муутгадаг гэдгийг бас анхааруулж байна. Харин арьс гоо заслын эмч нар байнга бохь зажилж, амандаа пүрштэй мэт явах нь тамхи татсантай адил үрчлээ үүсгэх гол шалтгаан гэдэг.

Үрчлээнээс сэргийлж шүдээ цагаан, бат бөх хэвээр байлгахын тулд бохь зажлахгүй байж, цай, кофе, улаан дарс ихээр хэрэглэхгүй байх нь хамгийн ухаалаг сонголт. Мөн инээж, хөмсгөө зангидах нь үрчлээ үүсэх гол нөхцөлүүд гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж