Т.Дэлгэрмөрөн Азийн наадмыг хөглөв

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Т.Дэлгэрмөрөн Азийн наадмыг хөглөв

БНХАУ-ын “Цэцгэн хот” гэгддэг Гуанжоу хотноо Азийн XVI спортын их наадам 16 хоногийн турш үргэлжилж, өчигдөр хөшгөө хаалаа. Сүр дуулиантай болсон нээлтийн ёслолын ажиллагааны адилаар хаалтын ажиллагаа ч Хайсиньша аралд ёслол төгөлдөр болж өнгөрсөн юм. Хойч үеийнхэндээ өндөр босго татсан энэ удаагийн Азийн наадмын хаалтын ажиллагаанд Ази тивийн шилдэг одод хүрэлцэн ирж, ая дуугаа өргөсөн. Харин Монгол Улсын СТА Т.Дэлгэрмөрөн “Гуанжоу-2010”-ын хаалтын ажиллагаанд цагаан өнгөтэй гоёмсог дээлээр гоёж, ая дуугаа өргөсөн нь нутаг нэгтнүүдийнх нь бахархлыг төрүүллээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж